call

7575 3311

icon

Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

Бидэнтэй нэгдээрэй :
button

Цагийн хуваарь

Даваа – Баасан                    8.30 – 17:30 pm
Бямба гариг                           9.00 – 8.00 pm
Ням гариг                             10.00 – 9.00 pm
weblogo002

Холбоо барих

Утас: 7575 3311
Имэйл хаяг: khuvsgulnegdsen@gmail.com
Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

home
ТАСАГ, НЭГЖ

Хавдар хөнгөвчлөх эмчилгээний тасаг

1981 онд анх Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хавдар судлалын кабинет үүсэн байгуулагдсан ба анхны их эмчээр П.Марууш хавсран, бага эмчээр Повор ажиллаж байсан. Дараа нь их эмч Эрдэнэ, Боролзой, дүн бүртгэлийн бага эмчээр Лхагвасүрэн нар ажиллаж байсан. Анхны хавдар судлаач эмчийн мэргэжил олгох резидентийн курст их эмч Т.Цэрэнсүрэн 2001-2002 онд суралцаж төгсч ирээд, Поликлиникийн тасгийн харьяанд хавдрын кабинет, дотрын тасагт хавдрын хэвтүүлэн эмчлэх 2-3 ор ажиллуулж, хөнгөвчлөх, хими эмчилгээ хийж эхэлсэн. 2000-2007 онд Хавдрын дүн бүртгэгч бага эмчээр Д.Оюунчимэг, 2007-2017 онд Л.Сарантуяа, 2017 оноос одоог хүртэл Н.Лхамцоо ажиллаж байна. Хавдрын сувилагчаар 2009-2013 онд Х.Оюунцэцэг, 2013-2015 онд сувилагч Ж.Лхамжав, Л.Цэрэнчимэд нар, 2015-2021 он хүртэл сувилагч Б.Чагцалмаа ганцаараа ажиллаж байсан. 2014-2019 онуудад арьсны тасагтай нийлж нэг тасаг болон үйл ажиллагаагаа явуулж байгаад, 2020 оны 1-р сараас Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалын дагуу тусдаа тасаг болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Тасагт хоёр их эмч, таван сувилагч, хоёр тасгийн дунд нэг ахлах сувилагч, туслах сувилагч нэг ажилладаг. Тасгийн эрхлэгчээр хавдар судлаач их эмч Т.Цэрэнсүрэн, их эмчээр Т.Должин нар ажиллаж байна. Одоо хавдрын сувилагчаар Б.Чагцалмаа, Л.Цэрэнчимэд, Б.Оюун-Эрдэнэ, Н.Ариунтуяа, Б.Мягмарсүрэн, Н.Даваадулам нар ажиллаж байна.

2002, 2012 онд Хавдар судлаач их эмчээр хоёр, 2013, 2017 онд хавдрын хими, хөнгөвчлөх эмчилгээний 6 сарын сургалтанд нэг эмч тус тус суралцаж, одоо хавдрын хоёр их эмч ажиллаж байна. 2015, 2018, 2019 онуудад гурван сувилагч хавдрын сувилагчийн 3 сарын сургалтанд суралцаж төгссөн.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Хавдрын амбулаторид – хавдрын өвчний оношилгоо, хавдрын хөнгөвчлөх тусламж үйлчилгээ (үзлэг-зөвлөгөө), диспансерийн хяналтын үзлэг-зөвлөгөө, урьдчилан сэргийлэх үзлэг, хими эмчилгээний амбулаторийн үзлэг-зөвлөгөө, дуудлагаар хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөр чадвар алдалтыг шийдвэрлүүлэх, лист олгох, хавдрын бүртгэл, мэдээ тайлан гаргах, хавдраас сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, өрх сумдын эмч нар болон өвчтөн, ар гэрийнхэнд утсаар зөвлөгөө өгөх, дээд шатны эмнэлэгт өвчтөн шилжүүлэх гэх мэт.
  • Хавдрын хэвтүүлэн эмчлэх хэсэгт – Хавдрын хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, хавдрын хими эмчилгээний чиглэлээр хэвтүүлэн эмчилдэг.

Үйл ажиллагаа ба бүтэц:

Хавдрын хэсэг нь хэвтүүлэн эмчлэх найман ортой, үүнээс хими эмчилгээний ор дөрөв, хөнгөвчлөх эмчилгээний ор дөрөв тус тус ажиллаж байна. Хавдрын амбулаториор жилд дунджаар 6600 гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Хавдрын үнэ төлбөргүй эмэнд давхардсан тоогоор жилд дунджаар 400 хүнд 12,3 сая төгрөгийн эм тариа олгосон.

Хавдрын хэвтүүлэн эмчлэх хэсэгт дунджаар 430 хүн хэвтэж эмчлүүлсэн. Үүнээс Хөнгөвчлөх эмчилгээгээр 230, хими эмчилгээгээр 200 хүн тус тус хэвтэн эмчлүүлсэн байна. Нийт ор хоног-2251, дундаж ор хоног-5.3,  орны фонд ашиглалт 281, орны эргэлт-53. Жилийн нийт эмчилгээний зардал нь дунджаар 87,2 сая төгрөг. Үүнээс хими эмчилгээнд 67,2 сая төг, хөнгөвчлөх эмчилгээнд 20 сая төгрөг байна. Орны хүлээгдэл 3-7 хоног байгаа.

Тасгийн сувилагч нар. 2021 он

Өвчлөлийн байдал:

Сүүлийн гурван жилийн дунджаар Хөвсгөл аймгийн хорт хавдрын дундаж өвчлөл 261, нас баралт 209, 100,000 хүн амд харьцуулсан харьцаагаар хавдрын өвчлөл улсын дунджаас 24-өөр, нас баралт 28-аар тус тус их байна. Сүүлийн гурван жилийн эрт илрүүлэлтийн дундаж 24% байна.

Эхний 5 байрын хорт хавдрын өвчлөл, нас баралтаар:

Сүүлийн гурван жилийн эрт илрүүлэлтийн дундаж 24% байна. Эхний таван байрын хавдар нь нийт өвчлөлийн 76,5%-ийг, нийт нас баралтын 79,3%-ийг тус тус эзэлж байна. Нийт нас баралтын 81% нь оношлогдсоноос хойш нэг хүртэл жил амьдарсан байна. Оны эцэст үлдсэн нийт хавдраас таваас дээш жил амьдарч байгаа хүний эзлэх хувь 32,9%-тай байна.

  • Оношилгоо, эмчилгээний дэвшил: 
  • ЭМС-ын “Орон нутагт хими эмчилгээг нэвтрүүлэх тухай ЭМС-ын тушаалаар анх 2008 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт хавдрын хоёр ор ажиллаж эхэлсэн. Одоо хавдрын тасагт 1-р эгнээний хими эмчилгээнээс гадна 3 дахь шатлалын эмнэлэгт хийгддэг 2-р эгнээний хими эмчилгээ ч амжилттай хийгдэж байна. Энэ нь иргэд, үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн, тэдэнд ирж буй дарамтыг багасгасан тусламж үйлчилгээ болж чадсан.
  • Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн эмч тусдаа орон тоогоор ажиллах болсон ба хавдрын өвдөлт намдаах эмчилгээнд уухаар морфин сульфатыг амжилттай хэрэглэж байгаа ба нэвтрүүлээд 13 жил болж байна.

Нэгдсэн эмнэлэг нь аймгийн хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, сум өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийг мэргэжлийн удирдлага арга зүй зөвлөмжөөр ханган эмнэлгийн мэргэжилтний мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх суурь бааз бүхий хоёр дахь шатлалын лавлагаа тусламж үзүүлэх.

ЦАГИЙН ХУВААРЬ
  • Weekdays 9:00 - 20:00
  • Friday 9:00 - 20:00
  • Saturday 10:00 - 18:00
  • Sunday Closed
ХОЛБОО БАРИХ

© Copyright 2023 Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг.