Цагийн хуваарь

Холбоо барих
Утас: 7575 3311
Имэйл хаяг: khuvsgulnegdsen@gmail.com
Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

Мэс засал, гэмтлийн тасаг
1951 онд Зөвлөлтийн мэргэжилтэн П.И.Кондратюк эмч аймгийн иргэдэд мэс заслын нарийн мэргэжлийн тусламж үзүүлж эхэлснээр суурь тавигдсан байна. 1956 онд тасгийн эрхлэгчээр Монгол улсын гавьяат эмч Е.П.Бадер ажиллаж, 15 ортой байсан бөгөөд Монголын талаас анхдагч нь эрүүлийг хамгаалахын нэрт зүтгэлтэн, орчуулагч, багш соён гэгээрүүлэгч Ж.Аминдаваа байлаа. Анхны ахлах сувилагчаар Повор, хагалгааны сувилагч Ц.Цэрэннамжил, Б.Бярзана, П.Мишка, Д.Долгор, Л.Бадамханд, М.Бат-Очир, П.Сэрээтэр, С.Дагиймаа, ээлжийн сувилагчаар Бадам, Тунгалаг, С.Энхтуяа, С.Гаваа, хагалгааны туслахаар Л.Хишигт, А.Энэбиш, Д.Мягмар, С.Эрдэнэтуяа нар ажиллаж байжээ.
Мэс засалч эмчээр Ч.Нанзад, Д.Дэжид, Ц.Шагжжав, Д.Юмхүү, С.Мягмарсүрэн, С.Бадамсамбуу, Б.Бира, Б.Пүрэвдорж, П.Марууш, П.Молом, Б.Пүрэвээ, Д.Шаравдорж, М.Эрдэнээ, Баярхүү, Ж.Нямжав, Дамбийням, Г.Оюунжаргал, Л.Алтангэрэл нар, тасгийн эрхлэгчээр П.Марууш, П.Молом, Д.Шаравдорж, Д.Эрдэнэбаатар, Д.Чулуунбаатар, Б.Чулуунбат, Г.Төгсбаяр нар ажиллаж байв.
Анхны мэс заслын сувилагчаар Сүхбаатарын одонт Ш.Цэрэн, сувилагч Л.Цэрэннамжил нар ажиллаж байжээ. Анхны ахлах сувилагчаар Повор, Пермаамаа, Рина, Г.Наранцэцэг, хагалгааны сувилагч Норовсүрэн, Л.Дагвадулам, Б.Бярзана, П.Мишка, Л.Бадамханд, М.Бат-Очир, П.Сэрээтэр, Н.Цэгмэд, С.Дагиймаа, М.Наранцэцэг, Т.Нямсүрэн, Бямбасүрэн, Ж.Энхтуяа, А.Даваажаргал, ээлжийн сувилагчаар Бадам, Ө.Тунгалаг, С.Энхтуяа, С.Гаваа, С.Мөнхтуяа, Ц.Мөнхтуяа, М.Оюун, Ц.Гэрлээ, Л.Энхтуяа, Л.Жавзандулам, Д.Эрдэнэцэцэг, Ж.Нямхүү, Б.Алтанцэцэг, Б.Долгорсүрэн, Ш.Цолмон, А.Энхжаргал, З.Должинсүрэн, Г.Болормаа, Д.Мягмар, Ж.Доржсүрэн, Түвшинбаяр, Биндэрмаа нар ажиллаж байлаа.
Наркозын эмч Ч.Зэдбазар, Х.Цэнд-Аюуш, П.Алтансүх, Т.Хажидмаа, Н.Эрдэнэтуяа, П.Түмэнжаргал, наркозын сувилагч Б.Паапуу, Д.Долгор, Ч.Туяа, Г.Наранцэцэг, Сувдаа, Г.Анхбаяр, нярав сувилагч А.Мягмарсүрэн, Цэцэгээ, хагалгааны туслахаар Л.Хишигт, А.Энэбиш, Д.Мягмар, Д.Эрдэнэтуяа, Д.Цэдэв, Н.Шура, Г.Доржпагма, З.Энхтайван, Т.Болормаа, Байгальмаа, Ц.Цэцэгмаа, П.Отгонбаяр, А.Дэлгэржаргал нар мэс засал, гэмтлийн амаргүй албанд цаг нарыг умартан ажиллаж байжээ.
Аймаг, улсдаа мэс засал, гэмтлийн үзүүлэлт хэзээнээсээ дээгүүр явж ирснийг тэмдэглүүштэй. Мөн тасгийн их эмч Б.Пүрэвээ, Г.Оюунжаргал (Нэгдсэн эмнэлгийн захирал), Д.Шаравдорж, Д.Эрдэнэбаатар (эмнэлгийн тусламж албаны дарга) нар Нэгдсэн эмнэлгийн удирдах албан тушаал хашиж байсан байна.
Тус тасгаас 1991 онд Эмэгтэйчүүдийн тасаг, 2011 онд Сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн тасаг тусгаарлагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол улсын гавьяат эмч гурав, Клиникийн профессор хоёр, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт нэг, Алтан гадас одонт хоёр, Хөдөлмөрийн хүндэт медальтан гурав, Ард түмний гавьяат сувилагч нэг тус тус төрөн гарсан.
Одоо 38 ортой, долоон их эмч, 14 сувилагч, нэг туслах сувилагч, хоёр мэс заслын туслах ажилтан нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй аймгийн хэмжээнд мэс засал, гэмтлийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Амбулаторийн үзлэг, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээний хэлбэрээр зохион байгуулагдсан. Жилдээ 6000 орчим хүнд үзлэг хийж, 2200 орчим хүн хэвтүүлэн эмчилж, мэс засал, гэмтлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Мэс заслын тасгийн хамт олон. 2021 он
Үйл ажиллагааны чиглэл:
- Аймгийн хэмжээнд Мэс засал, Гэмтлийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх
- Өрх, сум, сум дундын эмч нарыг мэргэжил арга зүйгээр хангах, ажлын байранд дадлагжуулах, чадавхжуулах сургалт
- Мэс засал, гэмтлийн төрөлжсөн нарийн мэргэжлийн сувилахуйн тусламж, үйлчилгээ
- ЭМБО, зөв дадал хэвшилд сургах эцэг, эх, хүүхдийн асран хамгаалагчдад эрүүл мэндийн зөвлөмж, зөвөлгөө өгөх Анагаах ухааны дэвшилтэт оношилгоо, эмчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх
Тасгийн эрхлэгч эмчээр П.Түмэндэлгэр, гэмтлийн их эмчээр Б.Чулуунбат, Ц,Амарбат, Ц.Ядамсүрэн, мэс заслын их эмчээр Г.Төгсбаяр, Б.Төгөлдөр, Г.Чимэддорж, тасгийн арга зүйчээр Н.Төгсжаргал, мэс заслын хэсгийн сувилагчаар Г.Оюунгэрэл, Ж.Батсайхан, Н.Оюунцэцэг, Б.Элбэгзаяа, Э.Сосор, Г.Сарангэрэл, Д.Уянга, Ч.Гүнсэнноров, Э.Дэлгэртуяа, Т.Нарангэрэл, боолтын сувилагчаар Н.Лхамрагчаа, ээлжийн сувилагчаар Б.Баянжаргал, Г.Наргиа, 2020 оноос туслах сувилагчдыг орон тоогоор ажиллуулж эхэлсэн бөгөөд Б.Лхагважав, Ж.Оюунцэцэг, М.Энхцэцэг нар тус тус ажиллаж байна.
Тасгийн үйл ажиллагааны ололтой тал:
Цахим зайн дамжуулалтыг ашиглан хүнд болон онош тодорхойгүй эмчлүүлэгчийн эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй, дараагийн шатлалд илгээхгүйгээр нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэг, зөвөлгөөн хийж шийдвэрлэх
Хэвлийн хөндийн дурангийн мэс засал, Гавал тархи, Урологи болон Үе солих мэс засал хийдэг болсноор эмнэлгийн ор хоног болон эмчлүүлэгчдийн хүлээгдэл чирэгдэлийг багасгаж, 3-р шатлалын эмнэлэгт илгээлгүй орон нутагтаа эмчилж байна.
Хэвлийн хөндийн дурангийн мэс засал, гавал тархины мэс засал, ивэрхийг тор тавьж нөхөх, мөчдийн гэмтэл согог заслын мэс засал, ясны хугаралыг эвийн аргаар засах, бөөр шээсний замын мэс засал, түлэгдэлтийн дараах арьс нөхөх мэс засал, түнх болон өвдөгний үе солих мэс заслуудыг нутагшуулан ажиллахад их эмч Д.Чулуунбаатар, Д.Эрдэнэбаатар, Б.Чулуунбат, Г.Оюунжаргал, П.Түмэндэлгэр, Ц.Амарбат, Ц.Ядамсүрэн болон мэс заслын сувилагч бусад хамтран ажилладаг хүмүүсийн хичээл зүтгэлийг дурдахад таатай байна. Цаашид цээжний хөндийн мэс засал, хүүхдийн мэс засал, бүдүүн шулуун гэдэсний мэс заслын чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарыг сурган ажиллах зорилготой байгаа билээ.

Хамт олны амжилт:
1999 онд “Чанар 99” тэргүүн байр
2001 онд “Чанар 2001” 3-р байр
2004 онд Ажилсаг, эвсэг хамт олон
2006 онд Сэтгэл нийцсэн үйлчилгээ, тохилог орчинтой тасаг
2006 онд Шилдэг тасаг 3-р байр
2009 онд Эмчилгээний өртөг зарлагыг тооцдог менежмент сайтай хамт олон
2014 онд Шилдэг тасаг тусгай байр
2016 онд Шилдэг тасаг дэд байр
2018 онд Шинэ санаа – Сайн туршлага нэвтрүүлсэн тасаг
2019 онд Нэгдсэн эмнэлгийн “Шилдгийн шилдэг тасаг хамт олон”
2020 онд Хөвсгөл аймгийн ЭМБ-уудын Шилдгийн шилдэг хамт олон, Нэгдсэн эмнэлгийн Халдварын сэргийлэлт, хяналтыг тогтвортой төлөвшүүлсэн тасаг, Сувилахуйн ур чадварын Шилдгийн шилдэг тасаг

Одоо хэвлийн хөндийн дурангийн мэс засалч эмч нэг, урологийн мэс засалч эмч нэг, хүүхдийн мэс заслын эмч нэг, ерөнхий мэс заслын эмч нэг, түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын эмч нэг, гавал тархи, нуруу нугасны гэмтлийн эмч нэг, үе бүтээх, сэргээх мэс засалч нэг, клиникийн профессор эмч нэг, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй эмч нэг, ахлах зэрэгтэй эмч хоёр, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй сувилагч нэг, ахлах зэрэгтэй сувилагч нэг тус тус ажиллаж байна. Сувилагч мэргэжилтнүүдийн 88,8% нь мэс заслын чиглэлээр мэргэшсэн, тасагтаа хөрвөж ажилладаг чадварлаг хамт олон билээ.
ЭМЯ-ны санаачилга, дэмжлэгээр Хөвсгөл аймгийн ИТХ, ЗДТГ, ГССҮТ, Аймгийн Нэгдсэн эмнэлэг хамтран “Орон нутаг дахь гэмтлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах” төслийг 2019 онд амжилттай хэрэгжүүлсэн. Хэвлийн дурангийн мэс засал, Гавал тархины мэс засал, Ивэрхийг тор тавьж нөхөх, Түлэнхийн нөхөн сэргээх арьс нөхөх, болон урологийн мэс заслыг аймагтаа амжилттай нутагшуулан ажиллаж байна.
2019 оноос үе солих, бүтээх мэс заслыг орон нутагтаа нутагшуулан хийхийг зорин ажиллаж байна. 2019 оны Нэгдсэн эмнэлгийн Шилдэгийн шилдэг тасаг, 2020 оны сувилагч мэргэжилтэний Ур чадварын тэмцээний Шилдэгийн шилдэг баг, Хөвсөл аймгийн ЭМБ-уудийн Шилдэг тасаг хамт олон, Нэгдсэн эмнэлгийн Халдварын сэргийлэлт, хяналтыг тогтвортой төлөвшүүлсэн тасгаар шалгарсан.