call

7575 3311

icon

Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

Бидэнтэй нэгдээрэй :
button

Цагийн хуваарь

Даваа – Баасан                    8.30 – 17:30 pm
Бямба гариг                           9.00 – 8.00 pm
Ням гариг                             10.00 – 9.00 pm
weblogo002

Холбоо барих

Утас: 7575 3311
Имэйл хаяг: khuvsgulnegdsen@gmail.com
Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

home
ТАСАГ, НЭГЖ

Онош зүйн тасаг

Ю.И.Минкеева Орос нутгаас эм тарианы хамт лабораторийн багаж хэрэгсэл микроскоп, хуруу шил, горяевийн тор, наалдцын шил, пипетик, нарийн резин зэргийг оруулж ирэн өөрөө гардан лейкоцит тоолох, шээсэн дээр хөх черниль дусааж шарыг тодорхойлох, яр тэмбүүтэй хүнээс наац авч гонококк, трехомонат илрүүлж онош тодруулах шинжилгээ хийж, гардан эмчилдэг байжээ. Энэ үед П.Янжин гуай гол туслагчаар ажиллаж улмаар шинжилгээ хийх сонирхолтой болж орос эмчийн ачаар лаборантын курс төгсөв.

1949 оноос Янжин нь клиник шинжилгээ хийж эхэлснээр манай аймгийн Нэгдсэн эмнэлгийн клиник лабораторийн үндэс суурь тавигджээ. 1949-1958 онд серологи, гистологи, бактериологи лабораториуд тус тус байгуулагдаж, лаборантаар Д.Сандуйжав, П.Цэнд-Аюуш, Д.Даваажав нар ажиллаж байлаа.

Д.Хишигт 1958 онд сүрьеэгийн чиглэлээр лаборант бэлтгэх 5 сарын курст суралцаж ирээд сүрьеэтэй тэмцэх отрядад гурван жил орчим ажиллаад үргэлжлүүлэн сүрьеэгийн диспансер тасагт, сүүлдээ Нэгдсэн эмнэлгийн лаборантаар ажиллаж байв. Одоогийн ЭМГ-ын хашаан доторх намхан цагаан байшинд Нэгдсэн эмнэлгийн лаборатори төвлөрөн орон тоо нилээд нэмэгджээ.

1961 онд серологи болон сүрьеэгийн лаборант нар клиник биохимийн лабораторид нэгдэж нэг их эмч, зургаан лаборанттай болж үйл ажиллагаа нь өргөжжээ. 1963 онд Д.Ариунсан АУДуС-ийн анхны лаборантын гурван жилийн сургууль төгсөн ирснээр мэргэжлийн лаборантууд жил дараалан төгсч, мэргэжлийн боловсон хүчнээр  хангагдах боломж нээгдсэн байна. 1963-1975 онд анхны лабораторийн эмчээр Р.Саарал ажиллаж байв.

Бактериологи лаборантаар халдвартын станцын бага эмч С.Пагма, Д.Даваажав, Ц.Цэрэн, 1970 оноос их эмч Ж.Дамдинбазар нар ажиллаж байлаа. 1964 онд Цитологи шинжилгээг Ү.Долгор, дараа нь Х.Цэнд-Аюуш хийж байв. 1966 онд лабораторийн мэргэжлийн эмчээр мэргэшсэн Х.Дулмаа клиник биохимийн нэгдсэн лабораторийг байгуулсан юм. Энэ үед лаборантуудын тоо нэмэгдэж 20 гаруй лаборант ажиллаж байлаа.

1971 онд лабораторийн багаж тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдож, шинэ эмнэлгийн байранд орж олон төрлийн шинжилгээ хийдэг боллоо. 1981 оноос ДЭМБ-ын шугамаар өндөр хөгжсөн орны оношилгооны багаж хэрэгслээр хангагдаж серологийн шинжилгээг фотометрээр хийдэг болсон. 1991 онд дээрх хэсгүүд нэгдэж, Үйл оношийн тасаг нэртэй болж эрхлэгчээр нь Ц.Галсандорж томилогдсон байдаг.

1995-2005 онд Үйл оношийн тасгийн эрхлэгчээр Х.Чагцалмаа, 2005-2013 онд дурангийн эмч Ч.Болдбаатар, 2014 онд Оношзүйн тасаг нэртэй болж тасгийн эрхлэгчээр нян судлалын эмч Д.Оюун, 2015 онд Оношзүйн тасгийн эрхлэгчээр дүрс оношилгооны эмч Ц.Эрдэнэболор ажиллаж байгаад 2015 оны зургаан сард Дүрс оношилгооны тасаг, лабораторийн тасаг болж салсан. Лабораторийн тасгийн эрхлэгчээр лабораторийн эмч Ч.Цэрэндулам, Дүрс оношилгооны тасгийн эрхлэгчээр дүрс оношилгооны их эмч Ц.Эрдэнэболор, 2017 оноос дүрс оношилгооны их эмч М.Мөнхчулуун нар ажиллаж байв.

2019 онд хоёр тасаг дахин нэгдэж, Онош зүйн тасгийн эрхлэгчээр лабораторийн эмч Ч.Цэрэндулам ажиллаж байна. 2020 онд лаборатори, дүрс оношилгооны хэсэг дахин салж, Онош зүйн тасагт эмгэг судлалын хэсэг нэмэгдэж, тасгийн эрхлэгчээр лабораторийн эмч Ч.Цэрэндулам үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм.

2000 оноос орчин үеийн биохимийн анализатор Humalyzer 2000, иммунологийн ELM 300 ELISA уншигч аппаратууд нийлүүлэгдэн олон төрлийн шинжилгээ хийдэг боллоо. Үндэсний чанарын гадаад хяналтад хамрагдаж эхэлсэн.

2009 онд цусны эсийг 400 дахих өсгөж хардаг цахилгаан микроскоптой болсон. 2010 онд анх гематологийн шинжилгээний автомат анализатор нийлүүлэгдсэн. 2010 оноос цахим эмнэлэг болж лабораторийн шинжилгээний  хариуг цахимаар өгдөг боллоо.

2014 оны 3-р сараас орчин үеийн дэвшилтэт технологи бүхий лабораторийн 5 төрлийн бүрэн автомат анализатор нийлүүлэгдэн биохими, иммунологи, гематологи, клиник хими, бактериологи, серологи, иммуногематологи, гистологи, цитологийн шинжилгээ хийж, Хөвсгөл аймгийн ард иргэдэд лабораторийн үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа билээ. Арван төрлийн үндэсний болон Олон улсын чанарын гадаад хяналтанд амжилттай хамрагдаж байна.

Үндэсний болон Олон улсын чанарын гадаад хяналтанд шинжилгээний бүх төрлөөр тогтмол хамрагдсан үзүүлэлтээс харахад чанарын баталгаажилтын үндсэн үзүүлэлт Олон улсын түвшинд хүрсэн байна. Лабораторийн шинжилгээ үнэн зөв гарсан эсэхийг хянах гол үзүүлэлт бол чанарын гадаад хяналт юм.

2017 оны 2-р сараас RCPAQAPАвстралийн олон улсын чанарын гадаад хяналтад шинжилгээний бүх төрлөөр оролцож эхэлсэн нь манай лабораторийн нэг том давуу тал боллоо. Чанар бол бидний баталгаа. Чанартай хариу зөв оношийн эхлэл.

2009 оны 6-р сарын 25, 26-ны өдрүүдэд Ч.Болдбаатар эрхлэгчтэй Үйл оношийн тасгийн хамт олон түүхт 60 жилийн ойгоо, 2019 оны 6-р сарын 27, 28-ны өдрүүдэд Ч.Цэрэндулам эрхлэгчтэй Онош зүйн тасгийн хамт олон түүхт 70 жилийн ойгоо тус тус ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байлаа.

Нэгдсэн эмнэлгийн Онош зүйн тасаг нь их эмч тав, арга зүйч лаборант нэг, лаборант арав, нийт 16 эмч, мэргэжилтэнүүд үйл ажиллагаа явуулж байна.

Онош зүйн тасгийн хамт олон. 2021 он

Лабораторийн үндсэн нарийн мэргэжлийн их эмч гурав, эмгэг судлаач их эмч хоёр, лабораторийн техникч (лаборант) 11, үүнээс төрөлжсөн гурван мэргэжилтэн бий. Ахлах зэрэгтэй их эмч хоёр, АУ-ны магистр нэг, ахлах зэрэгтэй лаборант гурав, тэргүүлэх зэрэгтэй лаборант нэг буюу 43,7 хувь нь мэргэжлийн зэрэг цолтой байна.

Тасгийн эмч нар

Биохими, иммунологи, гематологи, иммуногематологи, нян судлал, серологи, клиник химийн хэсэг Нэгдсэн эмнэлгийн 2-р давхарт, шинжилгээ авах хэсэг Нэгдсэн эмнэлгийн 1-р давхарт, эмгэг судлалын хэсэг амбулаторийн 2-р давхарт тус тус байрлаж,  үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Тасгийн лаборант, тусгай мэргэжилтнүүд

Үндсэн үйл ажиллагаа

Нэгдсэн эмнэлгийн лаборатори нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат анализаторуудыг ашиглан Хөвсгөл аймгийн ард иргэдэд лабораторийн үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэж байна.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний 2-р шатлалд ажиллах лабораторийн чанар ба чадавхид тавигдах шаардлага (MNS ISO 15189) стандартыг  мөрдөж, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

Лаборатори нь үндэсний болон олон улсын чанарын гадаад хяналтанд тогтмол 100% хамрагдаж, иргэд, үйлчлүүлэгчдэд дэлхийн жишигт нийцсэн чанарын баталгаатай шинжилгээний хариуг өгч байна. Найман хэсэгт 86 нэр төрлийн шинжилгээ хийгдэж, 102 стандарт ажиллагааны зааварчилгааг мөрдөн ажиллаж байна.

Жилд дунджаар 237 нэр төрлийн урвалж оношлуур, аппарат тоног төхөөрөмжийн хяналт тохиргоо, үйлчилгээний уусмал захиалан авдаг. Одоо 39 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмж ашиглаж байна. Өдөрт дунджаар 350-400 хүнд 1000-1600 шинжилгээний үзүүлэлт үздэг ба жилд дунджаар 100 гаруй мянган хүнд 760 гаруй мянган шинжилгээ хийж, 300 сая төгрөгийн урвалж оношлуур зарцуулж байна.

Тасгийн үйл ажиллагааны ололттой тал

Үндэсний болон Олон улсын чанарын гадаад хяналтанд шинжилгээний бүх төрлөөр хамрагдаж, чанарын баталгаажилтын гэрчилгээ авдаг ба үнэлгээ 100% байна. Хөвсгөл аймгийн НЭ-ийн лаборатори нь хоёрдогч шатлалд төдийгүй гуравдагч шатлалын лабораторид хийгддэг шинжилгээнүүдийг хийдэг онцлогтой.

2014 оноос CA 15-3 хөхний хавдрын маркер, CA 72-4 ходоодны хавдрын маркер, TPSA түрүү булчирхайн хавдрын маркер, гаммаглутамилт-рансфераза, иммуноглобулин A, M, G шинээр үздэг болсон. 2015 онд CA 19-9 нойр булчирхайн хавдрын маркер, их нягтралтай липопротейд, бага нягтралтай липопротейд шинээр үзэх болжээ. 2016 онд  Anti- HBcIg M, лактат дегидрогеназа /LDH/, шээсний хүчил /UA/, липид, Syphillis, панкреоамилаз  үздэг болсон байна.

2017 оноос диализийн тасаг бий болсноор ферритин, фосфор шинээр үздэг боллоо. Бүрэн автомат анализатор нийлүүлэгдсэнээр орон нутагтаа хийдэггүй байсан шинжилгээнүүдийг хийдэг болж, гурав дахь шатлалын эмнэлэг рүү явах үйлчлүүлэгчийн урсгалыг бууруулж чадсан. Мөн 2017 оны 2 сараас эхлэн Бона вита лабораториос зохион байгуулж байгаа RCPAQAPАвстралийн олон улсын чанарын гадаад хяналтанд оролцож эхэлсэн юм.

Лабораторийн технологийн дэвшил

Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, бүрэн автомат анализаторууд нийлүүлэгдсэнээр орон нутагтаа хийдэггүй байсан шинжилгээ, оношилгоог хийдэг болсон ба гурав дахь шатлалын эмнэлэг рүү явах үйлчлүүлэгчийн урсгалыг бууруулж чадсан.

2020 оны 9-р сараас GETEIN1100 анализатор нийлүүлэгдсэн бөгөөд cTnl Tropinin I, D-Dimer, NT-proBNP, HbA1c үзүүлэлтүүдийг хийдэг болсноор зүрх судас болон уушигны эмгэг, зүрхний шигдээс, гүнийн венийн тромбоз, уушигны тромбоэмболи зэрэг өвчний нэн шаардлагатай оношилгоо, шинжилгээг орон нутагтаа хийдэг боллоо.

2021 оны 3-р сараас Ковид-19 цар тахлын үед шинжилгээний баталгааг хангах зорилгоор ЭМЯ-наас аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд PCR шинжилгээг хийх зорилт тавьсан ба уг зорилтын хүрээнд PCR-ийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдийн хамт нийлүүлэгдэн суурилуулснаар Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт PCR (полимеразын гинжин урвал) буюу молекулын түвшинд оношлох, дэлхийн түвшинд нийцсэн, баталгаажуулах шинжилгээг хийдэг боллоо.

УНТЭ-ийн Молекул биологийн лабораторид манай лабораторийн эмч, мэргэжилтнүүд хоёр сарын хугацаанд сурч бэлтгэгдсэн бөгөөд 2021.03.16-наас эхлэн орон нутагт анх удаа PCR буюу молекул биологийн шинжилгээг хийж эхэлсэн. 

Лабораторийн их эмч хоёр, лаборант хоёр, ариутгагч нэг, шил угаагч нэг гэсэн бүрэлдэхүүнтэй баг Молекул биологийн шинжилгээг хийж байна.

Хамт олны амжилт:

Ажлын амжилтаараа шалгарч дараах шагналыг хүртэв.

  • 2005 онд “Шилдэг тасаг”
  • 2010 онд “Шилдэг тасаг”
  • 2010 онд “Ёс зүйг дээдлэгч” хамт олон
  • 2016 онд “Шилдэг чанарын баг”
  • 2018 онд “Шилдэг тасаг” 3-р байр

2019 онд “Шилдэг тасаг” 1-р байр, “Бүтээлч, шинийг санаачлагч тасаг” 1-р байр

Нэгдсэн эмнэлэг нь аймгийн хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, сум өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийг мэргэжлийн удирдлага арга зүй зөвлөмжөөр ханган эмнэлгийн мэргэжилтний мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх суурь бааз бүхий хоёр дахь шатлалын лавлагаа тусламж үзүүлэх.

ЦАГИЙН ХУВААРЬ
  • Weekdays 9:00 - 20:00
  • Friday 9:00 - 20:00
  • Saturday 10:00 - 18:00
  • Sunday Closed
ХОЛБОО БАРИХ

© Copyright 2023 Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг.