call

7575 3311

icon

Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

Бидэнтэй нэгдээрэй :
button

Цагийн хуваарь

Даваа – Баасан                    8.30 – 17:30 pm
Бямба гариг                           9.00 – 8.00 pm
Ням гариг                             10.00 – 9.00 pm
weblogo002

Холбоо барих

Утас: 7575 3311
Имэйл хаяг: khuvsgulnegdsen@gmail.com
Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

home
ТАСАГ, НЭГЖ

Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасаг

Анх сэтгэцийн эмгэгийн тусламж үйлчилгээг 1960-аад оны дунд үе хүртэл Дотрын тусламж үйлчилгээтэй хамт үзүүлж байсан ба анхны мэдрэлийн эмч Р.Саарал, Д.Жигжидсүрэн нар юм. 1969-1979 онуудад нарийн мэргэжлийн үндэсний их эмч бэлтгэгдэж, эмчилгээний өвөрмөц хэлбэр бий болох эхлэл тавигдсан.

Манай тасгийн анхдагч нар

1980 оны 1-р сарын 1-нээс дотрын тасгаас 15 ортой мэдрэлийн тасаг тусгаарлагдан салж, анхны эрхлэгч эмчээр Г.Раазай, Б.Шархүү нар ажиллаж, 1987 онд Мэдрэлийн тасагт сэтгэцийн эмгэг наркологийн 5 ортой хэсгийг нэгтгэж, эмчээр Б.Шархүү, Л.Нарантуяа, бага эмчээр Ичинхорлоо, сувилагчаар Д.Саранцэцэг, Ж.Гэрэлмаа, Э.Түмэн-Өлзий, Ц.Чимэдцэрэн, П.Амаржаргал, Т.Оюунцэцэг, Г.Энхбаяр, А.Лхавгасүрэн, асрагчаар Ж.Лхавга, П.Ням-Отгон, Д.Цэрэнсоль, А.Өсөхбаяр, Дашзэвэг, Цогзолмаа, Н.Эрдэнэцэцэг нар ажиллаж эхэлснээр Сэтгэц, наркологийн тасгийн суурь тавигдсан түүхтэй. 

1980-1990 он сэтгэцийн нарийн мэргэжлийн үндэс суурь тавигдан сэтгэцийн эмгэгийг илрүүлэн, оношлох, эмчлэх, хянах ба амбулаторийн харьяа архины хордлого тайлах кабинет ажиллаж мэргэжлийн түвшинд зохион байгуулагдаж байлаа. 1980-1990 оны үед мэргэжлийн үндэсний их эмч Л.Нарантуяа, Б.Шархүү нар эмнэлгийн нөхцөлд хоол сойх, эмгэг сэтгэл судлал, сэтгэл засал, сексийн эмгэг зэрэг шинжилгээ эмчилгээний өвөрмөц хэлбэр бий болсоноор практикт нэвтэрч, архичдыг апоморфинаар эмчлэх болон унтуулах, цус солих инсулин засал, саатал тайлах, архинд донтох өвчлөлийн антабус эмчилгээнүүдийг үр дүнтэй явуулахаас гадна эмчлүүлэгч нарт жигшүүлэх эмчилгээг хийх, аймгийн хэмжээний хүн амын нилээд хүнд хэлбэрийн эмгэгийг эмчлэн эрүүлжүүлж, урьдчилан сэргийлэх зөвлөгөөг тасралтгүй өгч ирсэн байдаг.

1990-2000 онд сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг эмчлэх эмнэлэгт суурилсан тусламж үйлчилгээг хөгжүүлж, 2000-2005 онд нийгэм хамт олонд тулгуурласан тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн үе юм. 1997 оноос “Үндэстнүүд сэтгэцийн эрүүл мэндийн төлөө” төсөл хэрэгжиж эхлэснээр ДЭМБ-аас сэтгэцийн эрүүл мэндийн талаар анхаарч байгаагийн үр дүнд сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголт, үзүүлэх тусламжийн хүрээ өргөжиж, сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг нийгэм, хамт олонд тулгуурлан явуулах болов. Тэр тусмаа сум өрхийн эмч нар сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламжийг ерөнхий эрүүл мэндийн тусламжтай хамтатган үзүүлснээр эмнэлэгт удаан хугацаагаар хэвтүүлэлгүйгээр гэр бүл нийгэм, хамт олны дунд үйлчилгээ хүртэх боломж бүрдсэн.

Бидний үйл ажиллагаа. 1998 он

2000 оны 12 сарын 18-нд Сэтгэцийн эмгэг-наркологийн тасгийг тухайн үеийн арьсны тасагт 15 ортойгоор Мэдрэлийн тасгаас салгасан. Энэ үед эмчлэгч эмчээр нь Ж.Даваажанцан, сэтгэц мэдрэлийн амбулаторд Б.Буяндэлгэр нар ажиллаж байсан. 1996 оноос их эмч П.Мөнхжаргал сэтгэцийн эмчийн олгох курс төгсч ирснээр мэргэжлийн сэтгэцийн эмчтэй болсон. Үүнээс хойш эрхлэгч эмчээр П.Мөнхжаргал (2000-2013 он хүртэл), ахлах сувилагчаар П.Уртнасан нар ажиллаж байлаа.

2002 оны сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний анхны хөтөлбөрийн дагуу Хөвсгөл аймагт 2003-2007 онд сэтгэцийн эрүүл мэндийн дэд хөтөлбөр боловсруулан хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн  боловсрол олгох стресс бухимдлыг тайлах энгийн аргуудыг зааж сургах, нийгэм хамт олонд тулгуурлан нөхөн сэргээх хөдөлмөр эмчилгээг амбулоторид болон тасаг дотроо ажиллуулсаар байна.

Мөн уг төслийн хүрээнд нөхөн сэргээх эмчилгээг өргөжүүлэх зорилгоор гэр төвийг ажиллуулж, архи болон тамхи, компьютер тоглоомд донтох эмгэгийг эмчлэхэд минесота төрх үйлийн сэтгэл заслын аргаар эмчлэх хамгийн үр дүнтэй загварын эмчилгээг хийж байна. Аддиктологич сэтгэл засалч их эмч П.Мөнхжаргал, Д.Мөнхзул нар нь тус эмчилгээг амжилттай явуулж, нийтдээ АА нийгэмлэг 1500 гаруй гишүүнтэй, 800 гаруй донтох эмгэгтэй хүмүүсийг архинаас гарган ажиллаж байна. 

Анхны гэр төвийн үйл ажиллагааны нээлт. Эрүүл мэндийн газрын дарга Дамдинсүрэн, сэтгэц наркологийн их эмч П.Мөнхжаргал

2013 оноос 14 ортойгоор үйл ажиллагаа өргөжин тасгийн эрхлэгч, эмчлэгч эмчээр Д.Мөнхзул, амбулаторийн их эмчээр П.Мөнхжаргал, ээлжийн таван сувилагч, өдрийн эмчилгээний сувилагч нэг, амбулаторийн реаблитаторийн сувилагч нэг, ахлагч сувилагч нэг, үйлчлэгч дөрөв, нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байв. Мөн 2015  оноос дөрвөн ээлжийн үйлчлэгчтэй болж орон тоо өргөжин ажилласаар байна.

2013 оноос 14 ортойгоор үйл ажиллагаа өргөжин, тасгийн эрхлэгч, эмчлэгч эмчээр Д.Мөнхзул, амбулоторийн их эмчээр П.Мөнхжаргал, ээлжийн таван сувилагч, өдрийн эмчилгээний сувилагч нэг, амбулоторийн реаблитаторийн сувилагч нэг, ахлагч сувилагч нэг, үйлчлэгч нэг, нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Мөн 2015 оноос дөрвөн ээлжийн үйлчлэгчтэй болж орон тоо өргөжин ажиллаж байгаа.

Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасаг. 2021 он

Жил бүр нийт 430-480 гаруй хүнийг хэвтэн эмчлүүлэгчдэд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, архины хордлого 100-120 гаруй, сэтгэцийн эмгэг 300-340 гаруй, амиа хорлох эмгэг 9-20 гаруй эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд үйлчлэн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Мөн  өрх сумын эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллаж,  тухайн  нэгжүүдээс илгээсэн хорт зуршлыг хэтрүүлэн хэрэглэгч архи, тамхины хамааралтай 97-110  үйлчлүүлэгчийг хяналтанд авч, эмчлэн эрүүлжүүлэх багц сургалтыг үе шаттайгаар явуулж байна. Ингэснээр сүүлийн таван жилийн хугацаанд 6 сараас 1 жилийн эдгэрэлтэй 80 гаруй хүн, 1-3 жилийн эдгэрэлттэй 100 гаруй хүн, гурван жилээс дээш эдгэрэлтэй хүн 50 гаруй хүнийг “Хийморь сайхан” ТББ-ын гишүүнчлэлд бүртгүүлж, үйл ажиллагаанд нь оролцуулан хамтран ажиллаж байна.

Сэтгэцийн тасгийн “Хоёр Мөнхөө”

2017 онд Сэтгэцийн эрүүл мэнд сэтгэлзүйн тусламж үйлчилгээний төв болон өргөжиж “ Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл засал хийх кабинет ажиллуулж, ДЭМБ-ын “Сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламжийг хүн бүрт” уриаг хэрэгжүүлэх зорилгоор сэтгэл зүйч ажиллуулан жилдээ ганцаарчилсан 80-110 гаруй эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд болон бүлгийн сэтгэл заслын 9-12 удаагийн зөвлөгөө, тусламжийг үзүүлж ирсээр байна.

Эмчилгээнд шинэлэг арга барилыг нэвтрүүлэх зорилгоор шинэ сэтгэцийн нөлөөт хоёр эмийг анх хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгч, эмчлүүлэгчид 2019 оны 2-р сараас өргөн хэрэглэж эхэлснээр хуучин эмийг бодоход эмийн гаж нөлөө багатай, богино хугацаанд үйлчлүүлэгч намжмал байдалд орж байгаа нь ажиглагдаж, цаашид судлагдахуун болгоод судлах, үйлчлүүлэгчийн шөнийн нойргүйдэл багасаж, сэтгэл ханамж сайтай, эдийн засгийн хэмнэлт гардаг давуу талуудаар ихээхэн ач холбогдол, үр дүнгээ өгч байгаа юм. Тасаг нэгжийн онцлог тусламж үйлчилгээний нэг болох Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 3724 эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд, мөн ЭМС-ын тушаалын дагуу жил бүр 40-60 гаруй хэвтэн эмчлүүлэгчдэд 180 цаг гаруй хяналт, номхруулах арга хэмжээг  үзүүлж, эрсдлээс сэргийлэн ажиллаж байна.

Амбулаторийн хэсэгт нийт өвчний үзлэг сүүлийн 10 жилийн хугацаанд 12734 үйлчлүүлэгчийг үзэж, үүнээс хэвтэн эмчлүүлсэн 3096, ар гэрийн зөвөлгөө, эргэх холбоо 966, 0-15 насны хүүхдийн судалгаа 112, сэтгэцийн идэвхтэй хяналт 6225 эмчлүүлэгч, үйлчлүүлэгчид байна. 

Манай хамт олны 90% нь нарийн мэргэшсэн, тэргүүлэх зэрэгтэй эмч хоёр, клиникийн профессор хоёр, сувилахуй судлалын тэргүүлэх зэрэгтэй сувилагч нэг, ахлах зэрэгтэй сувилагч нэг нийт ажиллагсдын 55% нь мэргэжлийн зэрэгтэй чадварлаг хамт олон сэтгэц нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулаад ажиллаж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 90 жил, Эрүүл мэндийн байгууллагын 100 жилийн ойн баярын мэндийг нийт эмч, сувилагч, ажиллагсаддаа дэвшүүлж сайн сайхны дээдийг ерөөе!

Нэгдсэн эмнэлэг нь аймгийн хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, сум өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийг мэргэжлийн удирдлага арга зүй зөвлөмжөөр ханган эмнэлгийн мэргэжилтний мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх суурь бааз бүхий хоёр дахь шатлалын лавлагаа тусламж үзүүлэх.

ЦАГИЙН ХУВААРЬ
  • Weekdays 9:00 - 20:00
  • Friday 9:00 - 20:00
  • Saturday 10:00 - 18:00
  • Sunday Closed
ХОЛБОО БАРИХ

© Copyright 2023 Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг.