Цагийн хуваарь

Холбоо барих
Утас: 7575 3311
Имэйл хаяг: khuvsgulnegdsen@gmail.com
Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

Уламжлалт, сэргээн засах эмчилгээний тасаг
1958 оноос физик эмчилгээ нэртэй тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн ба анхны сувилагчаар Н.Долгор, Л.Дагвадулам нар ажиллаж байсан. 1969 оноос их эмч С.Навчаа, 1974 оноос их эмч Х.Чагцалмаа нар ажиллаж байгаад 1978 оноос Реаблитацийн тасаг нэртэйгээр зохион байгуулагдаж, анхны тасгийн эрхлэгчээр их эмч Л.Цэрэндаш, бага эмч Л.Оюунсүрэн, сувилагч Цэнд-Аюуш, Д.Янжмаа, Д.Гоомарал, Батчулуун нар ажиллаж байлаа. Энэ үед 8-10 төрлийн аппарат, тоног төхөөрөмжөөр цахилгаан шарлага, шавар эмчилгээ, усан иллэг, давсан ванн, зүү эмчилгээ, иллэг эмчилгээнүүдийг хийж байжээ. 1979 оноос Цагаан бургас, Агтын голд зуны сувиллын үйлчилгээ үзүүлж эхэлсэн ба 1982 оноос зуны сувиллыг хүүхдийг 20 ортой нээж Л.Цэрэндаш, Л.Дашнамжил, Ж.Сүнжидмаа, Г.Цэрэнпагма, Э.Маам, Б.Даваажав, Р.Нямаа зэрэг ахмад эмч сувилагч нар ажиллаж байлаа.
Сэргээн засах эмчилгээний тасагт Ахмад үеийн төлөөлөл Р.Нямаа, Н.Алтанцэцэг, Янжмаа, Очирханд, Чулуунхүү, Дашдэлгэр, Цэенханд, Уртнасан, Халтар, Л.Отгонсүрэн, Д.Туяа, С.Энхтуяа, Л.Батбаатар, С.Содномбямба, П.Эрдэнэчимэг нар ажиллаж байв. Мөн залуу үеийн төлөөллөөс Д.Өнөржаргал, С.Ариунжаргал нар ажиллаж байгаад УБ хот болон Солонгос улсад шилжин ажиллаж байгаа юм.

Тасгийн бүтэц зохион байгуулалтанд орсноос хойш тасгийн эрхлэгчээр Р.Нямаа, М.Доржпагма нар ажиллаж байсан бөгөөд 2009 оноос одоог хүртэл тасгийн эрхлэгчээр Т.Оюунтуяа ажиллаж байна. 2008 оноос 2010 онд М.Ариунаа, 2010 оноос П.Энхбаяр, 2011-2014 он хүртэл С.Содномбямба нар ахлах сувилагчаар ажиллаж байсан. 2020 оноос Уламжлалт сэргээн засах эмчилгээний тасаг болон өргөжиж, 14 ортой хэвтүүлэн эмчлэх болон амбулаторийн гэсэн хоёр хэсэгтэй, 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр уламжлалт, сэргээн засах эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Одоо тасгийн эрхлэгчээр сэргээн засах эмчилгээ, зүү төөнө заслын эмчилгээг хавсран эмч Т.Оюунтуяа (ЭХТАжилтан, мэргэжлийн ахлах зэрэгтэй), уламжлалтын их эмчээр эмч Л.Батзаяа, арга зүйчээр 2014 оноос одоог хүртэл Д.Тэгшжаргал (ЭХТА, мэргэжлийн ахлах зэрэгтэй) сувилагч нар ажиллаж байна. Иллэг эмчилгээний сувилагчаар Б.Алтанзаяа, З.Нямжав, П.Уранчимэг, цахилгаан эмчилгээний сувилагчаар Н.Отгонтуяа, Д.Тунгалаг, тосон эмчилгээний сувилагчаар М.Ариунаа, хөдөлгөөн засалчаар Л.Нарантуяа, уламжлалт эмчилгээний сувилагчаар С.Отгонжаргал (2021 оны 3 сард арьсны тасагт шилжсэн), П.Отгонбаяр, Л.Түвшинбаяр, Т.Цэндсүрэн, Б.Мягмарчулуун нар, үйлчлэгчээр Б.Уранчимэг (2019 оны 7 сараас өндөр насны тэтгэвэрт гарсан), Л.Батсуурь үйлчлэгчээр ажиллаж байгаа юм.
УСЗЭТ-ийн хамт олон нь Хөвсгөл аймгийн 140,000 гаруй иргэдэд уламжлалтын болон сэргээн засах эмчилгээний өвөрмөц нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг багаар үзүүлж, чадвар алдалтыг богино хугацаанд бууруулах, амьдралын чанарыг дээшлүүлэн ажиллаж байна. 2014 оноос Жайкагийн сайн дурын ажилтан И.Цүкаса хоёр жил хамтран ажилласан ба 2016 оноос мэргэжлийн хөдөлгөөн засалчтай болсон нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдэд орон нутагтаа хөдөлгөөн засал эмчилгээг хийх боломжийг бүрдүүлсэн.
Бидний ололт амжилт
2017 онд Дэлхийн Зөн ОУБ-д төсөл бичиж таван сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангагдсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд эмчилгээ хийх боломжтой болсон. 2014 онд “Дезерет” ОУБ-аас УТЗ, Лазер, Амплипульс зэрэг аппаратыг төсөл бичиж арга зүйч С.Содномбямба тасагт шинээр авсан нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи байлаа. 2017, 2018 онд Поток, инфра улаан гэрэл, хэт улаан туяаны аппарат, УВЧ, Квантын аппарат ирсэн, өөрсдийн бололцоогоор цахилгаан бумба, шилэн бумбыг эмчилгээнд нэвтрүүлсэн нь хүлээгдэл буурч иргэд, эмчлүүлэгч сэтгэл ханамжтай байгаа. Манай тасгийн эмч сувилагч нарын 60% нь мэргэжлийн ахлах зэргээ хамгаалж, цаашид ахиулах зорилт тавин ажиллаж байна.
2017 онд Нэгдсэн эмнэлгийн Шилдэг тасаг, 2018 онд Байгууллагын аварга дэд байрын шагнал, “Хөдөлмөрийн аюулгүй байдал хангасан тасаг”-ийн номинацид 2-р байр эзэлсэн зэрэг амжилт гаргаж байсан ба байгууллага тасаг нэгжээс зохион байгуулсан арга хэмжээнд тасаг нэгжээрээ идэвхитэй оролцож, байгууллагын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд 2017 онд 2-р байр, 2017 онд ОУ-ын Сувилагчдын баярыг угтсан багийн ажлаар “Хүүхэд ба хайр баг” 1-р байранд шалгарсан зэрэг амжилттай ажиллаж байна.