Цагийн хуваарь

Холбоо барих
Утас: 7575 3311
Имэйл хаяг: khuvsgulnegdsen@gmail.com
Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

Ариутгал, нийтлэг үйлчилгээний тасаг
Аймгийн нэгдсэн эмнэлэг анх байгуулагдсан цагаас ариутгал халдваргүйтгэл урьчилан сэргийлэх үйл ажиллагааг цаг үеийнхээ шаардлагад нийцүүлэн явуулж байсан түүхтэй ба 1984 онд Ариутгалын тасаг байгуулагдан бүх тасаг, нэгжийн багаж хэрэглэл, зүү тариурыг өндөр даралтат уурын аппаратаар ариутгаж эхэлжээ.
1990-ээд оны дунд үеэс эмнэлэг нэг удаагийн зүү тариурт бүрэн шилжиж, ариутгалаар олон удаагийн хэрэглээний мэс ажилбаруудын багажуудыг ариутгаж байжээ. Ариутгалын хэсгийн анхны ажилтнаар Т.Бямбадорж, М.Болдбаатар, мөн ариутгагчаар Д.Гэрэлтуяа, Г.Саранцэцэг нар ажиллаж байсан түүхтэй.
2000 оноос шинээр Нийтлэг үйлчилгээний тасаг болон өргөжиж, эмнэлгийн хэмжээний цэвэрлэгээ, угаалга, ариутгал, гал тогоо, цахилгаан, сантехникийн ажилтнуудыг багтаан 61 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байжээ. Тасгийн эрхлэгч эмчээр Д.Лхамсүрэн, тасгийн арга зүйчээр бага эмч Я.Даваа, тасгийн бага эмчээр Ч.Жавзандулам нар ажиллаж байсан байна. Тус тасагт ариутгагч Ё.Өлзийбүрэн 2004 оноос, ариутгагч М.Ганхуяг 2007 оноос одоог хүртэл ажиллаж байна. 2010 оноос эхлэн Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар Ариутгал, нийтлэг үйлчилгээний тасгийн бүтцийг өөрчлөн байгуулсан. “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа”-ны МNS:5095-2017 стандартын дагуу тасгийн эрхлэгч, халдвар судлагч нэг, арга зүйч нэг, ариутгалын мэргэшсэн ажилтан дөрөв, хагалгааны сувилагч хоёр, туслах сувилагч хоёр, хог хаягдлын ажилтан нэг, угаагч зургаа, үйлчилгээний ажилтан 29, нийт 43 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тасгийн эрхлэгчээр халдвар судлагч их эмч Д.Оюунчимэг одоог хүртэл ажиллаж байгаа ба удаа дараагийн арга зүйчдээр Х.Намжилмаа, А.Уранбилэг, Г.Лхагвачулуун нар ажиллаж байсан юм. 2020 оноос арга зүйчээр бага эмч Д.Энхбаяр ажиллаж байгаа билээ.
Тасгийн зорилго, чиглэл бол төвлөрсөн ариутгал, угаалга, хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээ юм.
Төвлөрсөн ариутгал:
Эмнэлгийн хэмжээнддавтан хэрэглэгдэж буй халдварын дунд болон өндөр эрсдэлтэй бохир багаж хэрэгсэл, материалыг тасаг, нэгжээс хүлээн авч цэвэрлэх, халдваргүйтгэх, ариутгах, хадгалах үйл ажиллагааг гүйцэтгэн төвлөрсөн ариутгалын үйл ажиллагаанд ОУЭМБ-ын стандартын түвшинд хүрэх нөхцлийг бүрдүүлсэн.
Эмнэлгийн хэмжээндтасаг, нэгжийн дотоод орчинд хамаарах талбай, өрөө, эд юмс, тоног төхөөрөмжүүдийн органик ба органик бус бохирдлыг халдварын эрсдлийн А бүс, В бүс, С бүсийн зэргээр, гадаргуугийн бохирдох эрсдлийн давтамжаар өдөр тутамд цэвэрлэж эрүүл мэндийн ажилтан, үйлчлүүлэгч, үйлчлүүлэгчийн ар гэр, олон нийтэд цэвэр ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэн ажиллаж байна.
2020 онд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн “ЭМБ-ын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах бүрэлдэхүүн”-ний хүрээнд эмнэлгийн төвлөрсөн ариутгалын барилгын их засвар хийгдэж, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэн суурилагдсан.
Дээрх төсөл ажлын үр дүнд эмнэлгийн ариутгалын үйл ажиллагаа ОУ-ын Эрүүл мэндийн байгууллагын стандартын түвшинд хүрэх нөхцлийг бүрэн бүрдүүлсэн явдал байлаа. Тухайлбал өрөө тасалгааны зохион байгуулалт нь эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын горим/дэглэмийн дагуу, үйл ажиллагааны урсгал хөдөлгөөн нь зохицуулагдсан, эмнэлгийн халдвараас сэргийлэх вакум орчныг бүрдүүлсэн, агааржуулалтын иж бүрэн системтэй, засвар тохижилт болон эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагаанд нэн шаардлагатай дэвшилтэт шинэ технологи бүхий тоног төхөөрөмжүүдээр хангагдсан, Монгол улсын эрүүл мэндийн салбарт загвар, жишиг болохуйц халдварын сэргийлэлтийн дэд бүтцийг бий болгож чадсан юм.
Эмнэлгийн ариутгалын хэсэг нь нийт 17 тасаг, нэгжийн мэс засал болон оношилгоо, эмчилгээнд хэрэглэгдэх багаж, хэрэгслэл, эд материалыг стандартын дагуу угааж, ариутгах халдваргүйжүүлэх, багцлан савлах болон мэс засалд хэрэглэгдэх ариутгал, боолтын ариун шарик, сальфетик, тарилгын талбай ариутгах ариун хөвөн бөмбөлөг зэргийг ариутган түгээх үйл ажиллагааг гүйцэтгэдэг.
Бидний бахархал:
- 2016 онд Байгууллагын оны шилдэг шалгаруулах номинацид “Халдвараас сэргийлэх шилдэг баг”
- 2017 онд Нэгдсэн эмнэлгийн нэрлэсэн жилийн хүрээнд зохион байгуулсан буухиа тэмцээнд 1-байр
- 2018 онд Байгууллагын оны шилдгийн шилдэг тасаг шалгаруулах номинацид “Дэд байр”
- 2019 онд Байгууллагын оны шилдгийн шилдэг тасаг шалгаруулах номинацид “Дэд байр”
- 2020 онд Байгууллагын оны шилдгийн шилдэг тасаг шалгаруулах номинацид “Дэд байр” тус тус шалгарсан байна