call

7575 3311

icon

Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

Бидэнтэй нэгдээрэй :
button

Цагийн хуваарь

Даваа – Баасан                    8.30 – 17:30 pm
Бямба гариг                           9.00 – 8.00 pm
Ням гариг                             10.00 – 9.00 pm
weblogo002

Холбоо барих

Утас: 7575 3311
Имэйл хаяг: khuvsgulnegdsen@gmail.com
Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

home
ТАСАГ, НЭГЖ

ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖ

Эмнэлэг байгуулагдсан үеэс эхлэн яаралтай тохиолдолд өвчтөнд тусламж үзүүлэх, төрөх эхэд гэрээр очиж тусламж үзүүлдэг байсан бол 1940-өөд оны дунд үеэс тусдаа бага эмч, сувилагч нар төвд явганаар жижүүрлэдэг болж, ард олны зүгээс түргэн тусламжид хандах хандлага сайжирч ирсэн байна.

1950 оны 10 сард аймгийн Эрүүлийг хамгаалах хэлтсийн дарга Ц.Шагжжавын тушаалаар “Аймгийн Түргэний газрыг бага эмч хоёр, сестра нэг, жолооч хоёр хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ахлах эмчээр Ариун цэврийн станцын бага эмч Ц.Цэдэв, бага эмчээр Бямбаа, сестрагаар арьс өнгөний ахлах сестра Долгор, санитараар Цэрэндулам нарыг тус тус томилж” Яаралтай түргэн тусламжийн тасгийн  үндэс тавигдсан гэж үздэг.

Энэ үеэс төвийн түргэн тусламжид гурван ээлжийн явган жижүүртэй болж Станцын эрхлэгчээр Р.Цэрэн-Очир томилогдсон байна. Ингээд 100 төгрөгийн эмийн төсөвтэй болж шаардлагатай үед гэрээр эмчилгээ хийж байжээ.

Дуудлаганд бага эмч Д.Цэдэв, П.Норов, Л.Лхагважав, Г.Дэжидмаа, Р.Тугал, Д.Дулмаа нарын манай эмнэлгийн ахмадуудаас гадна олон бага эмч нар түргэнд явдаг байв. Нэгэн үе унадаг дугуйгаар дуудлаганд явж тусламж үйлчилгээг үзүүлдэг байсан байна. Тэр үед П.Янжин, Ж.Пагма, Д.Хишигт, Цэндсүрэн, М.Лхагваа, Г.Сундуйжав нарын ахмадууд ажиллаж байжээ.

1949 оноос аймагт хөдөөгийн дуудлагын үйлчилгээний “Полу” тэрэг ирж жолоочоор нь Батсуурь, Ядамын Дугар, мөн эмч Д.Дашдорж нар явж байжээ. Дараа нь ГАЗ-51, ГАЗ-67, ГАЗ-69 маркийн орос машинууд аймгийн түргэнд ирж Д.Ядам, Цэндээ, Б.Түчин, Б.Лхамсүрэн, Д.Дэмбэрэл, Б.Бямбажав, Г.Дамбаравжаа, Г.Сэнгээ, Б.Боорой, С.Гэмпилдорж, Д.Баянжаргал, Ц.Төмөрбат, Ж.Хишигээ, С.Дуламжав, Д.Балжинням, З.Бат-Эрдэнэ, Д.Даваасүрэн, Д.Давааням, Ц.Өнөрсайхан Ц.Наранцэцэг, Г.Цоодол, С.Цоодол нарын жолооч нар ажиллаж байлаа.

1971 онд төвийн түргэн тусламжинд гурван ээлжийн “Волга” машинтай болж 1975 онд хөдөөгийн дуудлагын зориулалттай туулах чадвар, хурд сайтай Япон улсад үйлдвэрлэсэн “Тоёота” маркийн машин Олон Улсын Улаан загалмайн нийгэмлэгийн тусламжаар ирж түргэн тусламжийн үйлчилгээнд том алхам хийлээ. Мөн энэ үеэс богино долгионы радио холбоог төвийн түргэн дуудлаганд ашиглах болсон байна. 1980-аад оноос хойш сувилагч Ц.Цэдэнсодном, Д.Долгор, Х.Амаржаргал, Д.Лхагвасүрэн, Б.Пагмажав, Г.Цогзолмаа, М.Оюунчимэг, асрагч Банзай, Даваа нарын зэрэг үе үеийн ахмадууд ажиллаж байлаа.

2011 онд Яаралтай тусламжийн тасаг нь сэхээн амьдруулах мэдээгүйжүүлэх тасагтай нэгдэн тасгийн эрхлэгчээр Н.Эрдэнэтуяа, П.Түмэнжаргал, Л.Алтанзул нар ажиллаж байгаад 2014 оны 5-р сарын 1-нээс хоёр тасаг салж Яаралтай тусламжийн тасаг биеэ даасан байна.

Энэ үед тасгийн эрхлэгчээр Г.Бямбадорж, арга зүйчээр Т.Норовсүрэн, дуудлагын их эмчээр Ж.Мягмарсүрэн, С.Бямбасүрэн, Д.Эрдэнэчимэг, Ч.Халиунаа, Ц.Ядамсүрэн, Ж.Нямхүү, Б.Оюунзул, Л.Билгүүнзаяа, Д.Энхцэцэг, Г.Хонгорзул, дуудлага хүлээн авахын бага эмчээр Д.Дарьсүрэн, Б.Нурмаа, Д.Пүрэвсүрэн, Ц.Даланбаяр, эрэмбэлэн ангилах яаралтай тусламжийн бага эмчээр Д.Энхбаяр, Л.Гантөмөр, Д.Уламбаяр, Н.Буян-Өлзий нар ажиллаж байлаа. Түргэн тусламжийн дуудлагын жолооч нар нь Техник хангамжийн тасагт харьяалагдах ба төвийн дуудлагын жолоочоор Ж.Батсуурь, Т.Тэмүүжин, Ц.Жүгдэрнамжил, Д.Батсайхан нар ажиллаж байв.

2019 оноос тасгийн эрхлэгчээр клиникийн профессор М.Батсайхан, арга зүйчээр Б.Жаргалсайхан, дуудлага зохицуулагч болон дуудлагын эмчээр Э.Наранчулуун, Д.Бямбасүрэн, Г.Энхтуяа, Г.Чимэддорж, Х.Мөнхцэцэг, О.Дэнсмаа, Л.Хишигжаргал, Д.Цэрэндаваа, эрэмбэлэн ангилах яаралтай тусламжийн бага эмчээр Ц.Даланбаяр, Н.Буян-Өлзий, Г.Баярмаа, Б.Баянцагаан, туслах сувилагчаар Н.Нарантуяа, Х.Насанхүү, Х.Дэлгэрмөрөн, Б.Чингэрэл нар ажиллаж байна. 2021 оны 6-р сараас буюу одоо тасгийн эрхлэгчээр Д.Бямбасүрэн ажиллаж байгаа юм.

Яаралтай түргэн тусламжийн тасгийн хамт олон. 2021 он

Яаралтай түргэн тусламжийн тасаг нэртэйгээр зохион байгуулагдсанаас хойш бүх төрлийн мэс заслын хурц өвчин, хурц хордлого, төрөх эмэгтэйчүүдийн төрөлт ба хурц өвчин, осол гэмтэл, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг үзүүлсээр ирлээ.

Нэгдсэн эмнэлэг нь аймгийн хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, сум өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийг мэргэжлийн удирдлага арга зүй зөвлөмжөөр ханган эмнэлгийн мэргэжилтний мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх суурь бааз бүхий хоёр дахь шатлалын лавлагаа тусламж үзүүлэх.

ЦАГИЙН ХУВААРЬ
  • Weekdays 9:00 - 20:00
  • Friday 9:00 - 20:00
  • Saturday 10:00 - 18:00
  • Sunday Closed
ХОЛБОО БАРИХ

© Copyright 2023 Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг.