call

7575 3311

icon

Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

Бидэнтэй нэгдээрэй :
button

Цагийн хуваарь

Даваа – Баасан                    8.30 – 17:30 pm
Бямба гариг                           9.00 – 8.00 pm
Ням гариг                             10.00 – 9.00 pm
weblogo002

Холбоо барих

Утас: 7575 3311
Имэйл хаяг: khuvsgulnegdsen@gmail.com
Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

home
ТАСАГ, НЭГЖ

Хүүхдийн тасаг

Хүүхдийн тусламж үйлчилгээний үндэс суурь 1953 оноос мэргэжлийн үйл ажиллагаатай эхэлж, их эмч Н.Цэрэннадмид, их эмч Цэрэнханд нар хүүхдийн эмчээр ажиллаж байсан. 1957 онд найман ортойгоор Хөвсгөл аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын тушаалаар “Хүүхдийг хэвтүүлэн эмчлэх тасаг”  үүсгэн байгуулагдаж,  тухайн ондоо 15 ортой болон өргөжжээ.

Тасгийн анхны эрхлэгчээр эмчээр Ц.Болд, ахлах сувилагчаар Чигчий, жижүүрийн сувилагчаар Р.Очирханд нар ажиллаж байсан түүхтэй. 1958 онд их эмч Х.Дулмаа Улсын их сургуулийг төгсч улмаар 1960 онд хүүхдийн эмчийн мэргэжил олгох анхны дамжааг төгссөн бөгөөд тухайн жилдээ 40 ортой тасаг болон өргөжин шинэ байранд орсон байдаг. 1961 оноос Д.Лхагважав, Ш.Чимэд, Д.Равдансамбуу нар ажиллаж, хүүхдийн зөвлөх эмчээр орос эмч Ирина хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байсан юм.

Хүүхдийн тасаг нь 1971 он хүртэл “Хүүхдийн больниц” нэртэйгээр тусдаа дарга, нягтлан бодогч, аж ахуйн нярав гэх мэт орон тоотойгоор бие даасан байдлаар ажиллаж байсан ба больницын даргаар Х.Дулмаа, Д.Агваандорж, Б.Бира нар ажиллаж байжээ. 1967 онд хүүхдийн тасаг нь зориулалтын эмнэлгийн хоёр давхар 60 ортой барилгатай болж, тасгийн эрхлэгчээр Агваандорж, Авирмэд  нар ажиллаж, 1976 онд 75 ортой, 1981 онд 90 ортой болж өргөжжээ.

1980 онд эрчимт эмчилгээний хэсэгтэй болж, 1984 онд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний 12 ортой бие даасан тасаг болон өргөжиж, эрхлэгч эмчээр Х.Цэнд-Аюуш, эмчлэгч эмчээр Д.Лхамсүрэн нар ажиллах болсон байна. Хүүхдийн тасаг нь 1986 он болтол дотроо хоёр хэсэг байснаа нэгдэж 120 ортой, 90 гаруй ажилтан албан хаагчтай амбулатори, хүүхдийн хэсгүүд тасагтаа харьяалагдаж байв.

1990 онд хүүхдийн тасгийн харьяаллыг өргөтгөн Аймгийн Эрүүлийг хамгаалах газрын эх нялхасын байцаагч Б.Цэвэлмаа давхар хариуцсан ажиллах болсон. 1992 оноос хүүхдийн сэхээний тасаг нь дахин нэгдэж хүүхдийн поликлиник, хүүхдийн хэсгүүд Нэгдсэн поликлиникийн харьяанд очсон байна.

1972 оноос Мөрөнд хүүхдийн хэсгүүд байгуулагдаж эмч Л.Дашнамжил, Т.Долгор нар Аймгийн тээврийг удирдах газарт байрлах хэсэг дээр, их эмч Г.Норолхоо хүүхдийн эмнэлэг дээр байрлан шинэ хэлбэрийн үйл ажиллагаа явуулж сувилагчаар нь Бямбаа, Н.Түмэн-Өлзий, О.Цэнд-Аюуш нар ажиллаж байсан байна. Энэ үеэс эхлэн хүүхдийн хэсгийн эмнэлэгүүд өргөжин нэмэгдсээр 1990 онд 8 хүүхдийн хэсэг, 1995 онд 20 хүүхдийн хэсэг болон өргөжиж хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад ихээхэн чармайлттай, өндөр шаардлагатай ажилладаг байсан бөгөөд тэр эмнэлэгүүд нийгэм цаг үеийн өөрчлөлтөөр одоогийн өрхийн эмнэлгийн суурь болж өгсөн түүхтэй.

Хүүхдийн поликлиник нь 1985 онд тусдаа байгуулагдахад эрхлэгч эмчээр Д.Мягмар, бага эмчээр Го.Долгоржав нар томилогдож хүүхдийг чийрэгжүүлэх, сэргээн засах кабинетүүд бий болгов. Тус поликлиникт хүүхдийн чих хамар хоолойн эмчээр Д.Өлзийбадрах, нүдний эмч Л.Эрдэнэцэцэг, шүдний эмч Л.Цогзолмаа, уушгины эмч Л.Лхамсүрэн нар ажиллахын зэрэгцээ хүүхдийн бөөр, уушигны кабинет гэж ажиллаж байжээ. Мөн хүүхдийн хэсгүүд энэхүү поликлиникт харьяалагдан ажиллаж байсан байна.

1992 оноос Олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөр хэрэгжиж амьсгалын замын цочмог халдвар, суулгалт өвчинтэй тэмцэх, 2000 оноос хүүхдийн өвчний цогц менежмент хэрэгжсэнээр хүүхдийн өвчлөл эндэгдэл багасахад онцгой нөлөө үзүүлсэн билээ. Үүний үр дүнд 0-1 насны хүүхдийн эндэгдэл 89 промиллоос 29 промилл болж буурсан амжилт гаргасан. 1996 оны намар Нэгдсэн эмнэлгийн захиргааны шийдвэрээр орон тоо, зохион байгуулалтын шинэчлэлтийг хийж 35 ортой болсон билээ. 2002 онд одоогийн байрлаж байгаа шинэ байрандаа нүүн орсон. 2018 оноос Эрчимт эмчилгээний хэсгийг заалны зохион байгуулалтанд оруулж үйл ажиллагаагаа явуулж байна.

Тасгийн ахмад эмч ажилчдыг дурьдвал их эмч Цэрэннадмид, Х.Сосорбурам, Жавзаа, Цэрэнханд, Лхагважав, Х.Дулмаа, Д.Эрдэнэчимэг, Лха.Эрдэнэцэцэг, М.Байгаль, Л.Бямбасүрэн, сувилагч Очирханд, Долгорсүрэн, Түмэн-Өлзий, С.Энхтуяа, Х.Баярсайхан, Д.Буджав, асрагч Рагчаа, Махбуриад, Сүрэнээ зэрэг юм.

Хүүхдийн тасгийн хамт олон. 2021 он

Одоо Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг нь 50 ортойгоор, хүлээн авах, эрэмбэлэн ангилах, яаралтай тусламжийн хэсэг, хэвтүүлэн эмчлэх, эрчимт эмчилгээний хэсэгтэй бөгөөд амбулаторийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө үйлчилгээг  үзүүлж байна. Их эмч зургаа, арга зүйч нэг, ээлжийн сувилагч 16, үйлчлэгч хоёр хүний бүрэлдэхүүнтэйгээр эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Хүүхдийн ерөнхий мэргэжилтэнээр Д.Оюунгэрэл (хүүхдийн кардиолог), тасгийн эрхлэгчээр А.Амартүвшин (АУ-ны магистр, хүүхдийн гастроэнтерио-лог), эрчимт эмчилгээний эмчлэгч эмчээр Б.Мөнхзул (эрчимт эмчилгээний мэргэшсэн эмч), их эмчээр Б.Ганчимэг, А.Золжаргал, арга зүйчээр сувилагч П.Энхбаяр нар өдгөө ажиллаж байгаа билээ.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Аймгийн хэмжээнд үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, төрөлжүүлэн хөгжүүлэх
  • Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөл эндэгдлийг бууруулах
  • Эрүүл мэндийн боловсрол олгох, зөв дадал хэвшилд сургах,эх хүүхдийн асран хамгаалагчидад эрүүл мэндийн тусламж хайх мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх
  • Анагаахын дэвшилтэт оношилгоо эмчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх
  • Нотолгоонд тулгуурлан  хүүхдийн өвчлөлийн судалгаа, шинжилгээг хөгжүүлэх

Манай тасаг нь жилд 2100-2300 орчим хүүхэд хүлээн авч хэвтүүлэн эмчлэх  тусламж үйлчилгээ, хүлээн авах яаралтай тусламжийн хэсгээр 7800-9500 орчим хүүхдэд анхны тусламж, үзлэг зөвлөгөө өгдөг. Эдгэрэлтийн хувь 95-99%, шинжилгээний хувь 90-95% байдаг.

Тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн эндэгдэл 2016-2020 онд тогтвортой буурсан бөгөөд 2018 онд гэхэд 40-45% хүртэл бууруулж, хоног болоогүй нас баралтыг мөн адил жил дараалан бууруулж байгаа нь манай хамт олны мэргэжлийн мэдлэг ур чадвар, багийн  хамтын ажиллагаа, салбарын уялдаа холбоо сайжирсаны үр дүн юм.

Манай тасаг нь хэвтэн эмчлүүлэгчдийн тав тухтай орчин бий болгохын тулд шаардлагатай төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, өөрсдийн санаачилгаар урсгал засвар үйлчилгээ, хатуу зөөлөн эдлэлийн болон орчны тохижилтыг хийж үйлчлүүлэгчдэд таатай орчин бүрдүүлэн ажиллалаа.

Тасгийн үйл ажиллагааны ололттой тал:

  • 2010 оноос хүлээн авах эрэмбэлэн ангилах, яаралтай тусламжийг стандартын дагуу үзүүлдэг болсон
  • Цахим зайн дамжуулалтыг ашиглаж лавлагаат төвөөс хүнд болон онош тодорхойгүй хүүхдэд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй гурав дахь шатлалаас зөвлөгөө авсанаар төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэг зөвлөгөө хийж шийдвэрлэдэг болсон.
  • Амьсгалын аппараттай болсноор хүнд хүүхдийн амь насыг түргэн шуурхай аврах боломжтой болсон.
  • Фото эмчилгээ болон нярайн шарлалт хэмжих билиметрээр нярайд тусламж үзүүлж байна.
  • Уламжлалт эмчилгээний аргын нэг болох төөнүүр эмчилгээг хүүхдүүдэд хийж эхэлснээр эмгүй эмчилгээний үр дүнтэй аргыг нэвтрүүлж байна.
  • Хүүхдийн эрчимт эмчилгээ, зүрх судас, мэдрэл, хоол боловсруулах чиглэлээр нарийн мэргэжлийн эмч нартай болж оношилгоо эмчилгээг цаг хугацаанд нь шийдвэрлүүлэн багаар ажиллаж байна.
  • Сургалтын өрөө, хоолны сургалт зохион байгуулах өрөө, хүүхдийн номын булантай болсноор өсвөр насны хүүхдүүд, сахиур эцэг эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох, зөв дадал хэвшилд сургах, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх зэрэг боломжууд бүрдүүлж ажиллаж байна.

Нэгдсэн эмнэлэг нь аймгийн хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, сум өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийг мэргэжлийн удирдлага арга зүй зөвлөмжөөр ханган эмнэлгийн мэргэжилтний мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх суурь бааз бүхий хоёр дахь шатлалын лавлагаа тусламж үзүүлэх.

ЦАГИЙН ХУВААРЬ
  • Weekdays 9:00 - 20:00
  • Friday 9:00 - 20:00
  • Saturday 10:00 - 18:00
  • Sunday Closed
ХОЛБОО БАРИХ

© Copyright 2023 Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг.