call

7575 3311

icon

Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

Бидэнтэй нэгдээрэй :
button

Цагийн хуваарь

Даваа – Баасан                    8.30 – 17:30 pm
Бямба гариг                           9.00 – 8.00 pm
Ням гариг                             10.00 – 9.00 pm
weblogo002

Холбоо барих

Утас: 7575 3311
Имэйл хаяг: khuvsgulnegdsen@gmail.com
Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

home
ТАСАГ, НЭГЖ

Халдвартын тасаг

Халдвартын тасаг нь анх 1950 оны дунд үеэс дотрын тасагт “шарын тасаг” нэртэй таван ортой палат ажиллуулж байв. Улмаар 1964.12.01-ны өдрөөс 15 ортой их эмч нэг, бага эмч нэг, сувилагч дөрөв, асрагч дөрөв, нярав нэг, тогооч нэг, үйлчлэгч нэг бүхий орон тоотойгоор байгуулагдаж халдварт өвчний үеийн тусламжийг үзүүлж ирсэн байна. Анхны эмчээр дотрын тасгийн их эмч Г.Долгоржав, Э.Мөөмөө, сувилагчаар С.Нансалмаа, Цэндсүрэн, М.Лхагваа, Ичинхорлоо нар ажиллаж байв. 1975 онд зориулалтын хоёр давхар барилга бүхий 45 ортойгоор үйл ажиллагаа явагдаж эхэлсэн. Энэ үеэс эхлэн тус тасагт О.Цэнд-Аюуш, Дэжид, Б.Авирмэд, П.Эрдэнэчулуун, Ц.Баярмагнай, Ж.Вандандулам, З.Жаргалмаа зэрэг үе үеийн эмч нар ажиллаж байсан байна.

2019 онд шинээр 30 ортой Халдварт, Сүрьеэгийн эмнэлэг ашиглалтанд орж, халдварт, сүрьеэ, СДЗШХ-ийн тус тусдаа байсан хэсэг нэгжийг нэгтгэн 2019 онд Халдвартын тасаг болгон өргөжүүлсэн байна. Тус тасагт их эмч зургаа, ээлжийн сувилагч арав, ахлах сувилагч нэг, дүн бүртгэгч нэг, эмийн сувилагч нэг, лаборант нэг, СДЗШХ сувилагч хоёр, үйлчлэгч хоёр гэсэн 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр Хөвсгөл аймгийн хэмжээнд халдварт өвчний тухайлбал халдварт, сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчний тусламж үйлчилгээг ард иргэдэд жигд хүртээмжтэй хүргэн ажиллаж ирлээ.

Халдвартын тасгийн хамт олон. 2021 он

Тасгийн одоогийн бүрэлдэхүүнд тасгийн эрхлэгчээр Ч.Саранцэцэг, ахлах сувилагчаар Л.Байгалмаа, эмчээр Б.Уянзаяа, Б.Мөнхжаргал, Ц.Эрболд, Х.Мөнхтулга, Г.Цолмонбаяр нар, сувилагчаар Ц.Ариунаа, Б.Биндэрмаа, Д.Гэрэлтуяа, Ж.Баянжаргал, Б.Саранжаргал, А.Тунгалагтуяа, С.Саран, Б.Цэнд-Аюуш, Б.Өлзий-Орших, Б.Оюундэлгэр, Б.Даваадулам, М.Өнөржаргал, Н.Жаргалтуяа, Ц.Батцэцэг нар, лаборантаар О.Пагмажав, сувилахуйн туслахаар Л.Нямхишиг, үйлчлэгчээр Ч.Нармандах нар ажиллаж байна.

Тусламж үйлчилгээний чиглэлээр манай тасагт ахлах зэрэгтэй эмчнэг, тэргүүлэх зэрэгтэй сувилагч хоёр, ахлах зэрэгтэй сувилагч ес, сувилагчийн туслах нэг ажиллаж байна. Жилдээ халдвартын хэсэгт амбулаториар 1800-2000 үйлчлүүлэгч, хэвтүүлэн эмчлэх хэсэгт 400-500 хүн хэвтэж эмчлүүлэн, сүрьеэгийн хэсэгт амбулаториар өвчний учир болон урьдчилан сэргийлэх, идэвхитэй хяналт үзлэг нийтдээ дунджаар 11000-12000 үйлчлүүлэгчийг хүлээн авч, хэвтүүлэн эмчилэх хэсэгт 110-120 хүнд сүрьеэгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. СДЗШХ-т өвчний учир болон зорилтот бүлгийн илрүүлэх үзлэгийг жилдээ 10000 орчим хүмүүст үзүүлж, бэлгийн замын халдварт өвчний үеийн тусламж үйлчилгээг чанартай хүргэн ажиллаж ирлээ.

Тасгийн ололттой тал

Жил бүр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний гүйцэтгэл, үйл ажиллагааны амжилтаараа байгуулгын хэмжээнд шагналт байруудад орж байсан. Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний дэгдэлтийн үед шуурхай баг болон хамт олноороо нэгдэн ажиллаж чанартай тусламж үйлчилгээг үзүүлдэг онцлогтой. Мөн нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ард иргэдэд цогц үйлчилгээг үзүүлж, зорилтот бүлгийн хүмүүсийг сүрьеэ, БЗДХ өвчний илрүүлэг үзлэгт хамруулан ажиллаж байна. Түүнчлэн Хөвсгөл аймгийн ард иргэдэд халдварт өвчний үеийн эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаанд идэвхи санаачилгатай манлайлан ажилладаг.

Халдвартын тасгийн амжилтууд

Сүүлийн 10 жилд Нэгдсэн эмнэлгийн хэмжээнд тогтмол шагналт байруудад орож амжилттай ажиллаж ирлээ. Үүнд:

  • 2011 онд Халдвартын  тасаг /Бүтээгдэхүүн нийлүүлэх  гэрээг  амжилттай биелүүлсэн баг/ тусгай байр
  • 2012 онд Халдвартын  тасаг /Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулсан тасаг/ тэргүүн байр
  • 2012 онд Сүрьеэгийн тасаг /Шилдэг тасаг/
  • 2013 онд Халдвартын тасаг Шилдэг тасаг 2-р байр
  • 2014 онд Халдвартын Тасаг Шилдэг тасаг 3-р байр
  • 2015 онд Халдвартын тасаг /Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулсан баг/
  • 2016 онд Халдвартын тасаг /Эрүүл мэндийн боловсрол  сургалт сурталчилгааг амжилттай хэрэгжүүлсэн баг/
  • 2017 онд Халдвартын тасаг /Шилдэг тасаг/
  • 2018 онд Халдвартын тасаг /Ёс зүйг эрхэмлэгч тасаг/
  • 2019 онд Халдвартын тасаг /Эрүүл мэндийн боловсрол  сургалт сурталчилгааг амжилттай хэрэгжүүлсэн баг/
  • 2020 онд Халдвартын тасаг /Шилдэг тасаг/ 2-р байр

Нэгдсэн эмнэлэг нь аймгийн хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, сум өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийг мэргэжлийн удирдлага арга зүй зөвлөмжөөр ханган эмнэлгийн мэргэжилтний мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх суурь бааз бүхий хоёр дахь шатлалын лавлагаа тусламж үзүүлэх.

ЦАГИЙН ХУВААРЬ
  • Weekdays 9:00 - 20:00
  • Friday 9:00 - 20:00
  • Saturday 10:00 - 18:00
  • Sunday Closed
ХОЛБОО БАРИХ

© Copyright 2023 Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг.