call

7575 3311

icon

Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

Бидэнтэй нэгдээрэй :
button

Цагийн хуваарь

Даваа – Баасан                    8.30 – 17:30 pm
Бямба гариг                           9.00 – 8.00 pm
Ням гариг                             10.00 – 9.00 pm
weblogo002

Холбоо барих

Утас: 7575 3311
Имэйл хаяг: khuvsgulnegdsen@gmail.com
Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

home
ТАСАГ, НЭГЖ

Төрөх, эмэгтэйчүүдийн тасаг

Манай тасаг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн ууган том тасгийн нэг бөгөөд 1956 онд төрөх тасгийн барилга 20 ортойгоор Эрүүлийг хамгаалах газрын хашаанд ашиглалтанд орж, АИХ-ын депутат, Монголын эх барих эмэгтэйчүүдийн алдарт эмч нарын нэг Л.Цэрэнсоном эрхлэгчтэйгээр үүсгэн байгуулагдсан түүхтэй. Тухайн үед эх баригчаар Д.Халтар, Цэцэндулам, Даваасамбуу, Бадам, Ичинхорлоо, Хишигт нар, асрагчаар Цэгмид, Шархүү, Загдаа, Жаргал, дараа нь ахлах эх баригчаар Аюуш, мөн эх баригч Г.Долгоржав, Доржоо, Бүдханд нар ажиллаж байв.

Манай тасгийн үе үеийн чадвартай сайн эмч нар аймагтаа төдийгүй улсдаа нэртэй. Монгол улсын гавьяат эмч, АИХ-ын депутат асан Б.Дамдиндорж, эрдэмтэн багш Д.Баттогтох, ахмад эмч Туяа, Д.Навааншарав, А.Бат-Очир, Ч.Тогоо, клиникийн профессор Г.Ёндонренчин, Т.Данаажав, Л.Боролзой, эх барих эмэгтэйчүүдийн их эмч Т.Гэрэлчулуун, Ц.Баянжаргал, Ж.Хөвсгөлдалай, Г.Баярцэцэг, клиникийн профессор П.Отгонбаяр, клиникийн профессор М.Ганболд, Ж.Чулуунбат, нярайн эмч С.Оюунчимэг, Б.Энхбилэг, мөн бидний залуу халаа болох эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Цэенрэгзэн, Б.Очирмаа, Д.Түвшинбаяр, С.Отгончимэг, Э.Инжир, Ч.Батмаа, Д.Түвшинжаргал, Э.Болормаа, Б.Лхамноров, Н.Батцэцэг, нярайн эмч Ж.Нямхүү, О.Урангоо, Л.Мөнхцацрал зэрэг олон сайн эмч нар алс хязгаар нутагтаа төрөх эмэгтэйчүүдийн хүнд бөгөөд хариуцлагатай, нэр хүндтэй албыг залгуулж яваа билээ. Үе үеийн эх баригч бага эмч, сувилагч, хагалгааны туслах, үйлчлэгч бусад ажилчид гээд тасгийн түүхэнд нэрээ үлдээсэн хүмүүс бол хойчийн бидний дурсан санах,  дуурайн суралцах шастир билээ.

Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн хамт олон. 2021 он

Тасгийн эрхлэгчээр Л.Цэрэнсоном (1956-1967), И.И.Галина (1968-1970), Б.Дамдиндорж (1970-1979, 1986-1990), Б.Туяа (1979-1985), Л.Боролзой (1990-1991), Т.Данаажав (1991-1993), Ч.Тогоо (1993-1996), Г.Ёндонренчин (1996-1998), П.Отгонбаяр (1998-2000, 2008-2009), Т.Гэрэлчулуун (2001-2007, 2009-2012), Ж.Хөвсгөлдалай (2013-2014), М.Энхдалай (2015-2016), Д.Түвшинбаяр (2016-2017 он), Б.Очирмаа (2017-2018) нар ажиллаж, Д.Цэенрэгзэн (2018 оны 7 сараас өнөөг хүртэл ажиллаж байна.

2013 оны 12 сард тавин ортой шинэ төрөх тасаг ашиглалтанд орж төрөх, нярай, хагалгаа, жирэмсэн болон эмэгтэйчүүдийн эмгэг, зөвөлгөө өгөх кабинет, эхчүүдийн амрах байр, цахим бүртгэл гэсэн долоон хэсэгт нийт 37 эмч эмнэлгийн мэргэжилтэн, есөн үйлчлэгч ажиллаж байгаад 2019 оны гуравдугаар сараас нярайн тасаг тусдаа гарч ажиллаж байна.

Олон жил тасралтгүй ажиллаж байгаа их эмч П.Отгонбаяр, эх баригч Н.Энхболд, Д.Бүрэнжаргал, Б.Лхамжав, Д.Пүрэвсүрэн, хагал-гааны сувилагч  М.Сайнхүү, Т.Мөнх-Ундрах, Б.Долгоржав, нярайн сувилагч Ж.Оюун-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн сувилагч Н.Уран-чимэг, туслах сувилагч Х.Долгор-жав, Л.Ундармаа, үйлчлэгч П.Эрвээнлхам нар бидний ажил мэргэжлээрээ үлгэрлэн дуурайх сургагч багш нар билээ.

Тасгийн эмч нар

2019 оны 3 сарааснярайн тасаг тусдаа гарсан бөгөөдТөрөх эмэгтэйчүүдийн тасаг нь төрөх, хагалгаа, жирэмсэн болон эмэгтэйчүүдийн эмгэг, зөвөлгөө өгөх кабинет, цахим бүртгэл, эхчүүдийн амрах байр гэсэн 5 нэгжийн зохион байгуулалттай Хөвсгөл аймгийн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Нийт 33 ажилтантай үүнээс:

  • Эх барих эмэгтэйчүүдийн их эмч                         10
  • Арга зүйч сувилагч                                                 1
  • Эх баригч                                                                 12
  • Мэргэшсэн хагалгааны сувилагч                         4
  • Эмэгтэйчүүдийн сувилагч                                     3
  • Туслах сувилагч                                                      3

Одоо тус тасагт клиникийн профессор бөгөөд тэргүүлэх зэрэгтэй их эмч нэг, ахлах зэрэгтэй эмч нэг, эх барихын тэргүүлэх зэрэгтэй хоёр, ахлах зэрэгтэй нэг эх баригч, сувилахуйн тэргүүлэх зэрэгтэй хоёр, ахлах зэрэгтэй дөрвөн сувилагч  ажиллаж байна.

Төрөх хэсэгт төрөх, хэвтүүлэн эмчлэх 16 ортой, төрөхийн зургаан оронд их эмч хоёр, эх баригч найм, туслах сувилагч гурав, хагалгааны туслах нэг, жирэмсний болон эмэгтэйчүүдийн эмгэгийн хэсэгт жирэмсний 19 ор, эмэгтэйчүүдийн 11 оронд их эмч хоёр, ээлжийн сувилагч хоёр, эх баригч хоёр, өдрийн сувилагч нэг, үйлчлэгч нэг, хагалгааны хэсэгт хагалгааны мэргэшсэн сувилагч дөрөв, хагалгааны туслах нэг ажилладаг. Цахим бүртгэл, эхчүүдийн амрах байранд эх баригч нэг, үйлчлэгч нэг, жирэмсний зөвлөгөө өгөх кабинетэд гурав, эхо кабинет хоёр, эх баригчийн зөвлөгөө өгөх кабинетэд нэг, их эмч тав, эх баригч нэг ажиллаж байна. Мөн Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгтэн 14, эрүүлийг хамгаалах яамны хүндэт жуух бичигтэн долоо тус тус ажиллаж байна.

 

Нэгдсэн эмнэлэг нь аймгийн хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, сум өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийг мэргэжлийн удирдлага арга зүй зөвлөмжөөр ханган эмнэлгийн мэргэжилтний мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх суурь бааз бүхий хоёр дахь шатлалын лавлагаа тусламж үзүүлэх.

ЦАГИЙН ХУВААРЬ
  • Weekdays 9:00 - 20:00
  • Friday 9:00 - 20:00
  • Saturday 10:00 - 18:00
  • Sunday Closed
ХОЛБОО БАРИХ

© Copyright 2023 Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг.