call

7575 3311

icon

Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

Бидэнтэй нэгдээрэй :
button

Цагийн хуваарь

Даваа – Баасан                    8.30 – 17:30 pm
Бямба гариг                           9.00 – 8.00 pm
Ням гариг                             10.00 – 9.00 pm
weblogo002

Холбоо барих

Утас: 7575 3311
Имэйл хаяг: khuvsgulnegdsen@gmail.com
Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

home
ТАСАГ, НЭГЖ

Амбулатори, поликлиникийн тусламж үйлчилгээний тасаг

Эмнэлэг байгуулагдсаны эхэн үеэс Амбулатори, поликлиникийн тусламж үйлчилгээ эхэлсэн түүхтэй. 1960-аад оныг хүртэл эмч нар өдрийн ажлын 3-4 цагт нь амбулаторийн үзлэг хийж, их эмчийн эзгүйд бага эмч нар орлон ажилладаг байв. 1950-иад онд амбулатори одоогийн Аймгийн ЗДТГ-ын баруун талын хүрэн дүнзэн байшинд байрлаж, хожим нь одоогийн ЭМГ-ын хуучин байшинд ирж анхны эрхлэгчээр Ч.Чойдаш эмч ажиллаж байжээ.

1960-аад оноос үндсэн нарийн мэргэжлийн дотор, мэс засал, нүд, чих, хамар хоолой, мэдрэл, хүүхэд, арьс өнгө, эмэгтэйчүүд зэрэг үзлэг хийгдэж нарийн мэргэжлийн кабинетууд бий болсон. 1971 оны 6-р сарын 25-нд ЗХУ-ын тусламжаар баригдсан таван давхар эмнэлгийн шинэ байр ашиглалтанд орж тохилог кабинетуудтай болж үйлчилгээ өргөжив. 1979 онд нарийн мэргэжлийн кабинетуудтай эмийн сан бүхий Поликлиникийн хоёр давхар барилга ашиглалтанд орж үйлчилгээ өргөжив. Тасгийн нийт эмч ажилчдын 56,6% нь эрдмийн зэрэг цолтой.

Тасгийн хамт олон. 2021 он

Тасгийн сүүлийн жилүүдийн томоохон амжилтуудаас дурьдвал:

  • 2017 онд байгууллагын “Шилдгийн шилдэг” тасаг
  • 2020 онд “Иргэний оролцоог дэмжиж, эрсдэлгүй ажлын байрыг төлөвшүүлье” нэрлэсэн жилийн зорилго зорилтуудыг хэрэгжүүлж, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад манлайлан ажилласан амжилтаар “Шилдэг тасаг” тусгай байр
  • Байгууллагын аварга гар бөмбөгийн багтай. Уламжлалт тэмцээн болох гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнд жил бүр  медальт байруудыг 2008-2020 он хүртэл тасралтгүй эзэлж, шилжин явах цом
  • 2018 онд болсон бүх нийтийн урлагийн наадамд тусгай байрын шагнал зэргийг хүртэж байсан.

Поликлиникийн тасагт жилд 120,000-180,000 хүнд үйлчлүүлдэгээс 70% нь өвчний учир, 30% нь урьдчилан сэргийлэх үзлэг эзэлдэг. Цахим бүртгэлийн хэсгээр өдөрт дунджаар 600-1100 хүнд дугаар олгож чиглүүлэн “Хүн амын эрэлт хэрэгцээнд нийцүүлсэн чанартай, хариуцлагатай, шуурхай чирэгдэлгүй, үр дүнтэй эмнэлгийн тусламжийг үзүүлэх” зорилт тавин ажиллаж байна.

Жилд дундажаар улсын клиникийн эмнэлэгт 300-400, улсын чанартай рашаан сувилалд 100 гаруй хүн илгээж хөдөлмөр зохицуулалт хийлгэж байдаг. Нэгдсэн эмнэлгээс гаргасан хуваарь болон албан байгууллагын захиалгын дагуу байгууллага, сургууль, цэцэрлэг, ясли, хөдөө суманд үзлэг хийж байна.

Нүдний кабинет

Анх 1962-1969 онд нүд, чих хамар хоолойн эмчийн мэргэжил эзэмшсэн их эмч Ч.Пүрэвжав ажиллах болсноор нүдний нарийн мэргэжлийн тусламжийн эх үүсвэр тавигдсан. 1969-1975 онд нүдний эмч Г.Эрдэнэцэцэг нүдний кабинет байгуулан анхны нүдний сувилагчаар Н.Цог-Эрдэнэ ажиллаж байв. 1975-1981 онд Ё.Цолмонгэрэл ажилласан. 1981 оноос их эмч Л.Эрдэнэцэцэг нь хүүхдийн нүдний эмчийн мэргэжил эзэмших анхны курс төгссөнөөр хүүхдийн нүдний тусламжийг үзүүлж эхэлсэн ба хүүхдийн хараа хамгаалах ажлын эх суурь нь болсон юм.

Мөн болрын болон бусад мэс заслыг А.Буяндэлгэр эмчтэй хамтран хийж эхэлсэн. 1985 онд хүүхдийн нүдний кабинетыг шинээр байгуулан сувилагчаар нь С.Аззаяа, Б.Пагамжав, Т.Мөнх-Ундрах, Н.Энх-Амгалан нар ажиллаж байв. Нүдний сувилагч Н.Энх-Амгалан нь тэргүүлэх зэрэгтэй, манлайлагч, мэргэшсэн сувилагч юм. 1984 онд их эмч Г.Хүрлээ нь нүдний эмчийн олгох курс төгсөөд их эмчээр ирж, сувилагчаар нь анхны нүдний сувилагчийн мэргэжил дээшлүүлэх курс төгссөн сувилагч Н.Энх-Амгалан ажиллах болсон. 2005-2008 онд их эмч их эмч Э.Ганхуяг, 2018 онд их эмч М.Жавзандулам, 2020 оноос эмч Л.Баньдхүү нар үндсэн нарийн мэргэжлээр суралцаж ирээд ажиллаж эхэлсэн. 2019 оноос нүдний бичил мэс заслыг орон нутагтаа нутагшуулан ажиллаж байна.

Шүд, нүүр амны тусламж

Шүдний тусламж нь эмчилгээ, мэс засал, протез гэсэн гурван чиглэлээр хөгжиж ирсэнээр шүдний эмчилгээ болон мэс засал дээр их эмч Г.Бямбажав (1963 оноос), М.Чойжил, Х.Ичинхорлоо, Д.Сосор, Ж.Билэгбадрах, Ц.Балжинням, Ч.Балжий (1983-1997), Г.Хишигчулуун, Д.Наран (1982-1994) нар ажиллаж байсан. Шүдний тусламж үйлчилгээ өргөжин нүүр ам судлалын эмч нар төгсөн ирж, нүүр амны төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Нүүр амны их эмч нарыг дурьдвал Ч.Балжий (1983), Д.Алтантуяа (1989-2009), Ш.Оюунчимэг (1989 оноос), Б.Энхсайхан, Т.Рэнцэнмядаг, Б.Сувд, В.Болорцэцэг, Б.Гантөмөр, М.Оюунжаргал нар одоо хүртэл, сувилагч нараас С.Гэрэлсайхан, М.Эрдэнэчулуун, Х.Амарбаясгалан, П.Уртнасан, П.Бямбасүрэн, Б.Саранчимэг, Э.Пагамдулам нар ажиллаж байв. Одоо орчин үеийн техник технологийн дагуу турбинбор машинууд суурилагдаж ажиллаж эхэлсэн. Шүдний хоёр эмчилгээний кабинет турбинбор машинаар тоноглогдсон. Нүүр амны эмчилгээ, мэс заслын хоёр кабинет ажиллаж хүн ардад нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Шүдний протез үйлчилгээ 1965 оноос эхэлж их эмч М.Чойжил, техник туслагч Н.Сосор, Ё.Батдорж, П.Надмид нар ажиллаж байжээ.

Чих хамар хоолойн тусламж

Чих хамар хоолойн тусламжийн эмч нараар Ч.Пүрэвжав (1962-1969 он), чих хамар хоолой, нүдний эмч Ц.Алтангэрэл (1969-1991 он), Д.Нансалмаа (1974 оноос), Д.Өлзийбадрах (1978-1992 он), Ж.Отгон (1992-2019 он), М.Нарантуяа (1992-2003 он), М.Үүрийнбаяр (2005-2017 он), Д.Эрдэнэчимэг (2018 оноос одоог хүртэл) ажиллаж байв. Сувилагч нараар Даваасамбуу, Долгорсүрэн, П.Өлзийжаргал, Н.Баянхүү (1988-2021 он), Л.Оюунчулуун (1989-2001 он), Б.Энхцэцэг (2017-2019 он), С.Эрдэнэчимэг (2019 оноос одоог хүртэл) ажиллаж ирсэн. 2010 оноос орчин үеийн чих хамар хоолойн тоног төхөөрөмжийн шинэчлэл их хэмжээгээр хийгдэж, оношилгоо эмчилгээнд нэвтэрсэн сайхан цаг хугацаа байлаа.  М.Үүрийнбаяр эмч 3-р шатлалд хийгддэг мэс ажилбаруудыг орон нутагтаа хийж нутагшуулан чихний цэвэрлэх мэс болон хэнгэрэг нөхөх мэс болон хамрын төрөл бүрийн мэс ажилбаруудыг хийж чих хамар хоолойн тусламжийн чанар хүртээмж сайжирсаар байна.

Бусад хэсгүүд

1970-аад оноос амбулаторид орон тоогоор мэс засал, мэдрэл, зүрх судас, дотрын эмч орон тоогоор ажиллаж, мөн дотоод шүүрлийн кабинетыг их эмч З.Оюунчимэг (1996-2020), Ц.Мөнгөнцэцэг (2020 оноос одоог хүртэл), сахарын сургагч багшаар сувилагч А.Лхагважаргал нар ажиллаж байна. Ахмадын эмчээр Ч.Тогоо ажиллаж эхлэн 2012 оноос их эмч Х.Цэнд-Аюуш, сувилагч Д.Далайжаргал нар курс хийн бэлтгэгдэн ажиллаж байна.

2003 оноос Люксембургийн засгийн газрын буцалтгүй тусламжаар Зүрх судасны төв МОН-002, МОН-003 төсөл манай аймагт хэрэгжин, зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээ, хяналт мэдээлэл дамжуулалтын кабинет байгуулан ажилласан. 2003 онд тус кабинетэд зүрхний эхо аппарат Медесон, зүрхний цахилгаан бичлэгийн Делта-60 аппарат зэрэг тоног төхөөрөмжөөр анх хангагдан орчин үеэ даган сайжирсаар байна. Зүрх судасны кабинет нь жилдээ 6500-7000 гаруй хүнд амбулаторийн болон стационарын үзлэг шинжилгээг хийн эмч П.Оюунчимэг, С.Чагнаадорж, Ю.Энхжаргал, Н.Наранчимэг нар ажиллаж байна. 2011 онд “Тогтвортой амьжиргаа II” төслөөр тархины цахилгаан бичлэгийн аппарат ажиллаж мэдрэлийн эмч Ч.Батхишиг ажиллуулж байна.

2020 оноос өсвөр үеийн тусламж үйлчилгээ ЭМГ-аас нэгдсэн эмнэлгийн харьяанд ирж их эмч Б.Өлзийсүрэн, сувилагч А.Лхагважаргал нар, 2007 оноос эрэгтэйчүүдийн кабинетыг байгуулж эрэгтэйчүүдэд нарийн мэргэжлийн тусламжийг үзүүлж эмч З.Хорлоо, 2020 оноос Д.Хадбаатар нар ажиллаж ирсэн.

Цахим бүртгэлийн анхдагч аймгуудын нэг болон дотоод сүлжээгээр холбогдон хөтөч сувилагчийг орон тоогоор ажиллуулж байна. Анхны цахим бүртгэгчээр П.Сэргэлэн, Л.Энхтуяа, Ш.Цолмон нар ажиллаж дараа нь Нүрмээ, Баярхүү, Даваадорж, Нямжав, Л.Сарантуяа нар ажиллаж байв. 2020 оноос утсаар цаг авах үйлчилгээг нэвтрүүлэн сардаа 3000 гаруй дуудлага аван үйлчлүүлэгчийн чирэгдлийг багасган үйлчилж байна.

2008 оны 3-р сарын 24-нөөс Нэгдсэн эмнэлэгт өдрийн эмчилгээний кабинетыг УИХ-ын гишүүн асан Цолмонгийн санаачилгаар тарианы өрөөний стандартад нийцүүлэн анхлан сувилагч Р.Нэргүй тохижуулан ажиллаж, мөн сувилагч Ц.Ариунаа, Туяа, Б.Отгонсамбуу нар ажиллаж, жилдээ 249 түүх нээн эмчилж байсан бол өнөөдөр өргөжин жилдээ 1200-1400 хүнд үйлчилж байна.

Нэгдсэн эмнэлэг нь аймгийн хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, сум өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийг мэргэжлийн удирдлага арга зүй зөвлөмжөөр ханган эмнэлгийн мэргэжилтний мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх суурь бааз бүхий хоёр дахь шатлалын лавлагаа тусламж үзүүлэх.

ЦАГИЙН ХУВААРЬ
  • Weekdays 9:00 - 20:00
  • Friday 9:00 - 20:00
  • Saturday 10:00 - 18:00
  • Sunday Closed
ХОЛБОО БАРИХ

© Copyright 2023 Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг.