Цагийн хуваарь

Холбоо барих
Утас: 7575 3311
Имэйл хаяг: khuvsgulnegdsen@gmail.com
Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

Мэдрэлийн тасаг
Мэдрэлийн тасаг нь анх 1965 оноос дотрын тасгийн харьяанд үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Анхны эмчээр Р.Саарал, Д.Жигжидсүрэн, Б.Авирмэд, Г.Раазай, Д.Равдансамбуу нар ажиллаж байсан байна.
Аймгийн мэдрэлийн тасаг нь 1981 оны 1-р сарын 1-нд дотрын тасгаас салж 25 ортойгоор анх байгуулагдсан. Анхны тасгийн эрхлэгчээр Ж.Даваажанцан эмч ажиллаж эхэлжээ. Тэр үед тус тасгийн анхны бага эмч Б.Пүрэвдорж, сувилагч Ж.Гэрэлмаа, Н.Түмэн-Өлзий, Х.Гаваа, Д.Наранбаатар, асрагч Д.Цэрэнсоль, М.Рина, Х.Цагаанчулуун, Д.Эрдэнэцэцэг, үйлчлэгч М.Эрдэнэцэцэг нар ажиллаж байлаа. 1981-1986 онд тасгийн эрхлэгчээр Д.Даваажанцан, 1986-1988 онд Г.Раазай, 1988-1996 онд Б.Буяндэлгэр, Д.Даваажанцан, 1996-2020 онд Д.Оюунчулуун нар ажиллаж байв.
Манай тасагт төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан гурав, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан долоо, Эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичигтэн тав хүн тус тус ажиллаж байна. 2011 ба 2013 онд “Шилдэг тасаг” тэргүүн байр, 2015 онд “Шилдэг тасаг” номинацийн III байр, 2016 онд “Сэтгэлд нийцсэн үйлчилгээтэй баг”, 2017 онд “Сувилахуйн шилдэг баг”-аар тус тус шалгарсан амжилттай байна.

Одоо манай тасаг нь гучин ортой, их эмч дөрөв, ахлах сувилагч нэг, ээлжийн сувилагч найм, туслах сувилагч нэг, нийтдээ 14 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Тасгийн эрхлэгчээр Ж.Мягмарнаран, эмчлэгч эмчээр Ч.Батхишиг, Ө.Жавхлан, Х.Ганзориг нар, ахлах сувилагчаар Д.Гүррагчаа, ээлжийн сувилагчаар Ш.Бадмаанямбуу, Б.Алимаа, Б.Батцэцэг, Б.Мөнхжаргал, Б.Нандинцэцэг, Ц.Сүнжидмаа, Б.Мөнхшүр, Б.Булганзаяа, туслах сувилагчаар Н.Тунгалаг нар ажиллаж байна.
Манай тасаг нь жилдээ 1100-1200 эмчлүүлэгчийг хүлээн авч, хэвтүүлэн эмчилж, амбулаторийн хэсэгтээ хоёр кабинет ажиллаж, мэдрэлийн мэргэжлийн үзлэг, тусламж болон зөвлөгөө үйлчилгээг жилдээ 20000-25000 хүн амд үзүүлж байна.