Цагийн хуваарь

Холбоо барих
Утас: 7575 3311
Имэйл хаяг: khuvsgulnegdsen@gmail.com
Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

Дотрын тасаг
Дотрын тасаг нь 1950 онд үндэсний анхны их эмч Ө.Готовын удирдлагаар нээгджээ. Бага эмчээр Төмөрбаатар, сувилагчаар Цэрэннамжил, Цэвэлмаа Баасанжав нар, асрагчаар Янжин, Хишигт, Сосор, Чулуун, угаагчаар Бөөтөн нар ажиллаж байв. 1962 оноос уугуул нутгийн дотрын их эмч Г.Долгоржав тус тасгийг удирдан ажиллаж эхэлсэн ба түүнээс хойш Л.Чимэд, Ж.Досмаа, Ц.Хоролдорж, П.Дамдинсүрэн, Д.Доржханд, Л.Дамдинсүрэн, О.Сумаа, Ч.Алтанцэцэг, Г.Хүрлээ, Х.Цэнд-Аюуш, Ц.Нямаа, Ш.Энх-Амгалан, П.Оюунчимэг, Д.Энхтайван, Ц.Одгэрэл, Н.Болормаа, Б.Дуламжав, З.Оюунчимэг, Р.Нарантуяа, З.Эрчмаа, С.Чагнаадорж, Ю.Энхжаргал, Ө.Отгонцэрэн, Д.Хандмаа, Ц.Мөнгөнцэцэг, Ш.Мөнгөнчимэг, Ө.Хишигбат, Ц.Батжаргал, Т.Мөнхцэцэг, Н.Наранчимэг, Н.Амарбаясгалан, М.Золбаяр зэрэг эмчлэгч эмч нар үе уламжлан ажиллаж байна.

Дотрын тасгийн хамт олон. 2021 он
1971-1999 он хүртэл тавин ортой нийт 27 эмч ажилагсадтай эмчилгээ үйлчилгээ явуулж байгаад 2000 оноос палатны системд шилжиж нэг эмч, дөрвөн сувилагч нэг баг болон ажиллаж эхэлсэн. Тус тасаг нь 2000 оноос уламжлалт эмчилгээний тасагтай нэгдэн өргөжин 55-60 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байсан.

Дотрын тасгийн эмч нар
2020 оны 1-р сараас дотрын тасаг дангаараа 53 ортойгоо үйл ажиллагаа явуулж байна. Одоо манай тасагт их эмч ес, сувилагч тусгай мэргэжилтэн 14, үйлчлэгч хоёр ажиллаж байгаагаас АУ-ны магистр хоёр, Клиникийн профессор хоёр, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй тав, ахлах зэрэгтэй найм, нийт эмч сувилагчдын 61,7% нь мэргэжлийн зэрэг цолтой. Дотрын тасаг нь жилд 2000-2200 гаруй үйлчлүүлэгчийг хүлээн авч дотрын нарийн мэргэжлийн оношилгоо эмчилгээ сувилгаа асаргаа, эрүүл мэндийн сургалт сурталчилгааг тогтмол чанартай гүйцэтгэж байна.

Дотрын тасгийн сувилагч нар
Манай тасаг нь сүүлийн жилүүдэд ажил үйлчилгээгээрээ аймгийн Эрүүл мэндийн байгууллагууд болон Нэгдсэн эмнэлгийн тасаг нэгжүүдийн дунд эхний гурван байрыг тогтмол эзэлж байгаа.
- 2009 онд шилдэг тасаг
- 2010 онд шилдэгийн шилдэг тасаг
- 2010 онд Аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн “Хэрэглэгчдийн найдвартай түнш” хамт олон
- 2014 онд шилдэгийн шилдэг тасаг
- 2017 онд шилдэгийн шилдэг тасаг
- 2017 онд Эрүүл мэндийн газрын “Нийгмийн эрүүл мэндийг дэмжигч шилдэг тасаг”
- 2018 онд ажлаараа 1-р байранд
- 2020 онд Нэгдсэн эмнэлгийн “Нийгмийн эрүүл мэндийг дэмжигч тасаг хамт олон”-оор шалгарсан, урлаг спортоор тэргүүлэгч хамт олон юм.
Үе үеийн тасгийн эрхлэгч нар:
1950-1958 он Ө.Готов | 1958-1962 он Н.Гэндэнжав |
1962-1968 он Г.Долгоржав | 1968-1969 он Ц.Хоролдорж |
1969-1974 он Л.Бааст | 1974-1977 он Х.Чагцалмаа |
1977-1985 он Ж.Досмаа | 1985-1986 он Л.Дора |
1986-1988 он Г.Долгоржав | 1988-1989 он Х.Цэнд-Аюуш |
1989-1990 он Ж.Досмаа | 1990-1992 он Г.Долгоржав |
1992-1993 он Ш.Энх-Амгалан | 1993-1997 он Ц.Нямаа |
1997-2010 он Д.Энхтайван | 2010-2014 он Ц.Одгэрэл |
2014-2016 он Д.Энхтайван | 2016-2018 он Ю.Энхжаргал |
2018-2020 он Д.Энхтайван | 2020 оны 2 сараас одоог хүртэл Ю.Энхжаргал |
нар тасгийн эрхлэгчээр ажиллаж байна.