call

7575 3311

icon

Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

Бидэнтэй нэгдээрэй :
button

Цагийн хуваарь

Даваа – Баасан                    8.30 – 17:30 pm
Бямба гариг                           9.00 – 8.00 pm
Ням гариг                             10.00 – 9.00 pm
weblogo002

Холбоо барих

Утас: 7575 3311
Имэйл хаяг: khuvsgulnegdsen@gmail.com
Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

home
ТАСАГ, НЭГЖ

Арьсны эмгэгийн эмчилгээний тасаг

1920 онд Зөвлөлтийн эмч мэргэжилтнүүдийн хүчин чармайлтаар Арьс өнгөний алба үүсч, тус аймгийн нутгаар эмнэлэг ариун цэврийн экспедицүүд гарч яр, заг хүйтэн, уушгины сүрьеэ илрүүлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ. 1931 онд Нэгдсэн эмнэлэг байгуулагдахад тэр үеийн Зөвлөлтийн арьс өнгөний эмч Д.Д.Минкеев арьс өнгөний өвчтэй хүмүүсийг оношлох эмчлэх асуудлыг гардан хийж байжээ.

1948 оноос тус эмнэлэгт суурин эмчилгээний  “тасаг” бий болж, Арьс өнгөний өвчтөнүүдийг Зөвлөлтийн эмч нарын заавраар тарианд оруулан эмчлэх ажлыг бага эмч З.Должин хариуцан хийж эхэлсэн. Тухайн үед 15 ортой, 1 бага эмч, 3 асрагч, аж ахуй, тогооч гэсэн орон тоотой ажиллаж байжээ. 1954 онд Зөвлөлтийн консуль байсан одоогийн Эрүүл мэндийн газрын байранд Арьс өнгөний больниц нэртэй 10 ортой ажиллаж эхэлсэн ба даргаар нь их эмч Ч.Чүлтэмдорж томилогдон ажилласан билээ.

1957 оноос Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ууган их эмч нар болох Д.Дашдорж, Д.Рагчаасүрэн, Б.Сэмжид, Д.Дэмбэрэлсамбуу, Б.Ичинхорлоо нар Арьс өнгөний диспансерийг хариуцан өнгөний өвчинтэй тэмцэх, эрүүлжүүлэх ажлыг олон жил үр бүтээлтэй хийж, залуу боловсон хүчин бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. 1958 онд Арьс өнгөний өвчинтэй тэмцэх диспансер байгуулж отряд нэртэй багууд ажиллаж байсан.

Арьс уламжлалтын ахмад эмч нар

1983 оноос арьс өнгөний нарийн мэргэжлийн их эмч Д.Батхуяг сум багуудаар Арьс өнгөний өвчинтэй тэмцэх явуулын эмнэлгийг удирдан ажиллаж байсан. 1993 оноос бэлгийн замын халдвар нь Халдвартын тасагт нэгдэж, Арьс уламжлалын тасаг нэртэй найман ортой ажиллаж байсан ба их эмч Б.Дуламжав, О.Эрдэнэ- Очир, Б.Лхамсүрэн нар ажиллаж байв.

2000-2005 онд Дотрын тасагтай нэгдэж арьсны эмчээр Б.Дуламжав ажиллаж байсан ба 2005 оноос бие даасан тасаг болж тасгийн эрхлэгч эмчээр Б.Дуламжав ажиллаж байлаа.

Арьсны эмгэгийн эмчилгээний тасаг. 2021 он

2014 оноос Арьсны тасаг Хавдрын тасагтай нэгдэж тасгийн эрхлэгч эмчээр хавдрын их эмч Т.Должин, арьсны эмчлэгч их эмчээр Л.Амарсайхан, Ж.Мягмарсүрэн нар, арга зүйч ахлах сувилагчаар Д.Лхагвачулуун, Л.Сарантуяа нар ажиллаж байсан.

2020 онд Арьс болон Хавдрын тасгууд нь биеэ дааж “Арьсны эмгэгийн эмчилгээний” тасаг болон 15 ортой, хоёр их эмч, дөрвөн сувилагч, үйлчлэгч, арга зүйч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр тасгийн эрхлэгчээр их эмч Л.Амарсайхан, эмчлэгч их эмчээр Ж.Мягмарсүрэн, арга зүйчээр А.Идэржаргал, ээлжийн сувилагчаар Л.Сарантуяа, Г.Болормаа, С.Отгонжаргал, Э.Пүрэвсүлд, үйлчлэгчээр Ч.Мөнхтуяа нар ажиллаж, жилдээ 11000 гаруй үйлчлүүлэгчдэд арьс харшлын чиглэлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мөн 2015 онд хэрэгжиж эхэлсэн “Ухаалаг гар утас-Арьсны өвчний оношилгоо эмчилгээ” төслийн хүрээнд 23 суманд 927 өвчний тохиолдол илрүүлж оношилгоо, эмчилгээний зөвлөмж өгч ажилласан байна.

Нэгдсэн эмнэлэг нь аймгийн хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, сум өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийг мэргэжлийн удирдлага арга зүй зөвлөмжөөр ханган эмнэлгийн мэргэжилтний мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх суурь бааз бүхий хоёр дахь шатлалын лавлагаа тусламж үзүүлэх.

ЦАГИЙН ХУВААРЬ
  • Weekdays 9:00 - 20:00
  • Friday 9:00 - 20:00
  • Saturday 10:00 - 18:00
  • Sunday Closed
ХОЛБОО БАРИХ

© Copyright 2023 Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг.