
Хүний нөөц, гадаад харилцаа, эрдэм шинжилгээ сургалтын алба
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 1931 онд байгуулагдаж байгуулагдаж аймгийн хүн амд үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн боловсон хүчнээр: А.Дагзмаа, Р.Тугал, Г.Чулуунцэцэг, Б.Лувсан нар ажиллаж байсан. 2000 оноос хүний нөөц сургалтын алба болон өргөжиж, даргаар нь Ё.Сүнжидмаа, Ж.Отгон, Б.Энхсайхан, С.Баярмаа нар ажиллаж, 2021 оноос хүний нөөц, гадаад харилцаа, эрдэм шинжилгээ сургалтын алба болон өргөжиж даргаар нь 2021 оны VIII сараас Н.Буяндэлгэр ажиллаж байна.
Хүний нөөц, гадаад харилцаа, эрдэм шинжилгээ сургалтын алба нь байгууллагын хүний нөөцийн төлөвлөлт, гадаад харилцаа, сургалт хөгжил, бүтэц бүрэлдэхүүн, байршил хуваарилалт, удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох, эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг мэргэжил дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах хөшүүргийг бий болгосноор хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээлж, чанарыг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Хүний нөөц, гадаад харилцаа, эрдэм шинжилгээ сургалтын албанд Сургалт судалгаа зөвшөөрөл хариуцсан менежер, Хүний нөөцийн менежер, Нийгмийн эрүүл мэндийн ажилтан, бичиг хэргийн ажилтан, сэтгэлзүйч, архивийн ажилтангууд хариалагддаг.
Цагийн хуваарь

Холбоо барих
Утас: 7575 3311
Имэйл хаяг: khuvsgulnegdsen@gmail.com
Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг