
Санхүү эдийн засаг, аж ахуйн алба
Санхүү эдийн засаг, аж ахуйн алба нь 2000 онд санхүү, аж ахуй эрхэлсэн дарга Д.Эрдэнэжаргал, ерөнхий санхүүч Л.Магсаржалам, тооцооны нягтлан бодогч Д.Алтантуяа, тооцооны нягтлан бодогч Д.Энх-Амгалан, нярав Л.Мөнх-Очир, нярав Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй томилогдож шинээр байгуулагдсан.
Үе үеийн санхүү, аж ахуйн албаны даргаар Гарьдын Чойжилсүрэн, Буянхишигийн Дорлиг, Доншавагийн Аюушжав, Ренчингийн Цэрэн-Очир, Нямын Батсуурь, Навааны Маналжав, Бадамын Батбаяр, Шаравын Энх-Амгалан, Жалцавын Уваа, Дашдондогийн Эрдэнэжаргал нар ажиллаж байв. Ерөнхий санхүүчээр Долгорын Тойвгоо, Далхын Минжүүр, Шаравын Жамба, Ядамжавын Саранцэцэг, Дашцэрэнгийн Баясгалан, н.Түвдэндорж, н.Цэвэгжав, Ц.Дэмбэрэл, Д.Алтанхуяг, Дашдондогийн Эрдэнэжаргал, Лхачинсүрэнгийн Магсаржалам нар ажиллаж байлаа. Манай албаны нярваар Нэргүй, Л.Мөнх-Очир, Д.Янжиндулам нар ажиллаж байсан. Үе үеийн ахмадуудаа эргэн дурсахад бахархалтай байна.
Санхүү эдийн засаг, аж ахуйн албаны Ерөнхий санхүүч Д.Алтантуяа нь 1967 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. 1987 онд Завхан аймаг дахь Худалдааны техникум, 2004 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн ангийг тус тус төгссөн. 2012 онд Мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрх авч өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ мэргэшсэн. 1987-1991 онд Худалдаа бэлтгэлийн трестэд нийтийн хоолны нягтлан бодогч, 1992-1995 онд “Дэлгэрмөрөн” хоршоонд нягтлан бодогч, 1995-2013 онд Нэгдсэн эмнэлэгт нягтлан бодогч, 2013 оноос өнөөг хүртэл Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогч, ерөнхий санхүүчээр ажиллаж байна. Улсад ажилласан жил 34.
Бидний эрхэм зорилго бол Нягтлан бодох бүртгэлийг Олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, үйлчлүүлэгч болон ажиллагсадын ая тухтай орчинг бий болгоход оршино.
Нэгдсэн эмнэлгийн санхүүжилт 1931-1994 онд зөвхөн улсын төсвийн эх үүсвэртэй байсан. 1994 оноос 2021 оны 3-р сар хүртэл Улсын төсөв, Эрүүл мэндийн даатгалын сан, өөрийн орлого буюу төлбөртэй үйлчилгээ гураваар санхүүжиж ирсэн. 2021 оны 3 дугаар сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол гарсанаар Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн 100%-ийн санхүүжилтэнд шилжсэн.
2005 онд Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллага болсон. 1999 оноос санхүү бүртгэлийн ажлыг програм хангамжинд үе шаттайгаар нэвтрүүлж, 2005 оноос эхлэн санхүүгийн үйл ажиллагаанд Нягтлан бодох бүртгэлийн сүүлийн үеийн програм ашиглан ажилласнаар санхүүгийн бүртгэлийн ажлыг хөнгөвчилж, санхүүгийн хяналт хариуцлага сайжирсан билээ.
Цагийн хуваарь

Холбоо барих
Утас: 7575 3311
Имэйл хаяг: khuvsgulnegdsen@gmail.com
Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг