АЛБА
НЭ-ИЙН СУВИЛАХУЙН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛАГА
Сувилахуйн алба нь 2001 онд ЭМГ-ын дарга С.Нарантуяа,ЭМГ-ын орлогч дарга Ж.Лхагвасүрэн,Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Пүрвээ ерөнхий сувилагч Г.Амаржаргал нарын санаачилгаар аймгуудаас хамгийн анх Нэгдсэн эмнэлгийг түшиглэн “Сувилгааны алба”-ыг байгуулсан байна.
Сувилахуйн албанд :
1.Сувилахуйн албаны дарга тэргүүлэх зэрэгтэй бага эмч, сувилагч А.Энхжаргал.
2.СА-ны арга зүйч тэргүүлэх зэрэгтэй сувилагч А.Даваажаргал
3. СА-ны арга зүйч тэргүүлэх зэрэгтэй сувилагч З.Должинсүрэн нар ажиллаж байна.
Одоо 194 сувилагч тусгай мэргэжилтэнтэй.Үүнээс сувилагч 136 ,бага эмч-13,эх баригч-12,эм найруулагч-2,лаборант-11,техникч-5,хөдөлгөөн засалч-1,туслах сувилагч-14 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаагаас бакалаврын боловсролтой-87, дипломын боловсролтой – 107, мэргэшлийн зэрэгтэй – 81 /ахлах – 65,тэргүүлэх -16/ 122сувилагч тусгай мэргэжилтэн төгсөлтийн дараах сургалтаар төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн байна.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
Тус алба байгууллагын зорилго,зорилттой уялдуулан сувилахуй,эмнэлгийн тусгай мэргэжлийн тусламж үйлчилгээг удирдлага зохион байгуулалт,хүний нөөцийн хөгжил,тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд стандарт удирдамжийн хэрэгжилтийг хангах,сувилахуйн тусламж үйлчилгээний асуудлаар үнэлгээ дүгнэлт өгөх,бодлого зөвлөмжөөр хангахад оролцох асуудлыг байгууллагын түвшинд шийдвэрлэн,хэрэгжүүлэх үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
БИДНИЙ ОЛОЛТ АМЖИЛТ5:
· – 2021 оны Олон улсын сувилагчдын өдрийг ЭМЯ-аас “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал” уриан дор тэмдэглэх ажлын хүрээнд, Нэгдсэн эмнэлэг нь 2021 оныг “Байгууллага,үйлчилгээний соёл,нэгдмэл байдал,хамтын хөгжлийн жил” болгосонтой холбоотой сувилахуйн алба, үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран сувилагч мэргэжилтнүүдийнхээ эрдэм судлалын ажлыг дэмжиж нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх,мэдлэг ур чадварыг хөгжүүлэх,сувилахуйн шинжлэх ухааны шинэ арга технологийг нэвтрүүлэх,сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Сувилагч мэргэжилтнүүд нотолгоонд суурилсан эмнэлзүйн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх,сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах 10 судалгааны ажлыг хэлэлцүүлэн мэдлэг ур чадвараа солилцож улсын хэмжээнд арга зүйч А.Идэржаргал.Р.Нэргүй нарын “КОВИД 19 ЦАР ТАХЛЫН ӨВЧНИЙ ТАЛААРХ ИРГЭДИЙН МЭДЛЭГ, ХАНДЛАГЫГ ТАНДАХ НЬ”сэдэвт илтгэл, арга зүйч Н.Төгсжаргалын “МЭС ЗАСАЛ ГЭМТЛИЙН ТАСГИЙН ЭЭЛЖИЙН СУВИЛАГЧ НАРЫН АЖЛЫН АЧААЛАЛД ХИЙСЭН ҮНЭЛГЭЭ “сэдэвт илтгэл нь Дархан АУШИҮС-ийн “Сувилагч шинэ зуун “ОПБХ-д тавигдаж тусгай байр эзэлсэн ба “Сайн санаа-Сайхан сэтгэл” номонд хэвлэгдсэн.
- ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудын нэг нь сувилахуйн оношийн гарын авлагыг боловсруулан ашигласнаар сувилгааны түүхийн хөтлөлттэй холбоотой тохиолдол буурах,сувилагч сувилгааны түүх хөтлөх ур чадвар сайжрах, ЭМДҮЗ-ийн 03,05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд үр дүнтэй байна.
- “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой сувилагч нарын анхан шатны маягт хөтлөлтийг цөөрүүлэх,давхардлыг арилгах,цахим түүх хөтлөлтийг журамд тодорхой өөрчлөлтийг оруулах чиглэлээр арга зүйч сувилагч нарын фокус ярилцлага мөн хяналт үнэлгээг тогтмолжуулах,алдаа эрсдэлээс сэргийлэх,харилцан туршлага солилцох,олон жил ажиллаж байгаа туршлагатай арга зүйч нарын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх,сувилахуйн тусламж үйлчилгээний шинэ санаа,санаачилгыг нэвтрүүлж хэрэгжүүлэх, өөрийн ажилд хэрэгжүүлэн ажилладаг арга туршлага,ололт амжилт үйл ажиллагааг танилцуулан туршлага солилцох өдөрлөг зохион байгуулсан. Өдөрлөгт бүх тасгийн ахлах сувилагч нар өөрсдийн ажилдаа хэрэгжүүлж буй сайн туршлагуудаа танилцуулан харилцан туршлага солилцлоо. Нийт-33 сайн туршлага бүртгэлжүүлэв.
- Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасгийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанарын өдөрлөгийг СА, НЭМ ,сэтгэл зүйчтэй хамтран сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний онцлог,нөхөн сэргээх эмчилгээний онцлог,арга техник ,хэвтэн эмчлүүлэгчийн хийсэн уран бүтээл,сувилагч Н.Бүрэнжаргалын алдрыг тэмдэглэн урамшуулах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдсан.
- Сувилахуйн албанаас арга зүйч,ахлах сувилагч нартайгаа хамтран сувилахуйн оношийн гарын авлагыг боловсруулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.Гарын авлагын тоо-12








Холбоо барих
Утас: 7575 3311
Имэйл хаяг: khuvsgulnegdsen@gmail.com
Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг